menu

Оюутны зайлшгүй эзэмших чадвар

Тухайн хүнд өөрийн гэсэн ойлголт бий болоход тодорхой чадваруудад суралцсан байх нь шаардлагатай.
Тодорхой шинжлэх ухааны чадварт суралцах гэж байна. Багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд сурган хүмүүжүүлэх ухааны сэтгэлгээгээр сэтгэж, нэр томьёог хэрэглэх, шинжлэх ухааны асуудлыг томъёолох ухагдахууны мэдлэгт, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ерөнхий арга, зарчмыг таньж, сургахуйн мөн чанарыг ойлгох, сургалтыг зохион байгуулах,  хүүхдийн хөгжилд шинжлэх ухаанч байр сууринаас хандах, дүгнэлт гаргах  судлагдахууны онцлогтой арга барил, аргын мэдлэгт, мөн туршилт болон судалгааг хэрхэн хийх  хэрхэн төлөвлөх, гүйцэтгэх, тооцох  түвшинг үнэлэх тохирсон аргуудыг хэрэглэх оновчтой горим ашиглах шалгуурын мэдлэгт,  суралцах үйлийн метакогнитив мэдлэгт суралцах хэрэгтэй юм.  Метакогнитив мэдлэг нь  стратеги мэдлэг, танин мэдэхүйн бэрхшээлийг давах тухай, мөн хувийн мэдлэг юм. Ялангуяа стратегийн мэдлэг нь ойлгохуйн үйлийн гол үндэс юм. Ойлгох нь буулгах, хөрвүүлэх, жишээ гаргах, ангилах, ерөнхийлэх, дүгнэх, жиших, тайлбарлах үйлүүдийн үр дүн. 
Ойлгох чадвар эзэмших нь бусад чадварууд хөгжих үндэс болж өгнө. Тухайлбал:
1.    Асуудал шийдвэрлэх чадвар (Problem-solving skills)
Оюутан тодорхой нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх,
асуудал тавих, санаа таамаглал гаргах,  шийдвэрлэх чадварт суралцана.  Мөн асуудлын нөхцлийг нарийсган томъёолох, гол асуудлыг ялган тодруулах чадвараа хөгжүүлэх бэрхшээлтэй асуудлын шийдварлэхийн тулд олон янзын оролдлого хийх итгэл үнэмшил бий болдог.
2.    Эрэлхийлэх чадвар (Investigative skills)
Оюутнууд бие даан судалгаа хийх чадвараа хөгжүүлэх боломж их байдаг.Оюутан сурах бичиг, ном хэвлэл ашиглах, хайлт хийх,
3.   Аналитик чадвар (Analytical skills) Жишээ нь: хүүхдийг ажиглах, аливааг задлан шинжлэх, логик үндэслэл гаргах, шинжлэх ухааныхаа  хэлийг хэрэглэх чадварт суралцах
4.    Хувийн чадвар (Personal skills)
Оюутан бие дааж ажиллах, санаачлагатай байх, юмыг цаг хугацаанд гүйцэтгэх, бусад хүмүүстэй үр дүнтэй харилцах чадваруудаа хөгжүүлнэ. 

No comments:

Post a Comment