menu

Боловсролын судалгаа – арга зүйн тэнхим

Манай тэнхим нь 2010-2011 оны хичээлийн жилд байгуулагдсан.
Тэнхимийн зорилго:
Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, сэтгэл судлал болон сурган хүмүүжүүлэх, заах арга зүйн чиглэлээр зөвлөн туслах, багш оюутны харилцан хамтын үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлэхэд
чиглэгдэнэ.
Манай багш нар:
  • Тэнхимийн эрхлэгч М.Ичинноров (Магистр, Ахлах багш)
  • Дэд профессор С.Цэнд (СӨБ-ын зөвлөх)
  • Б.Түвшинжаргал (Магистр, СӨБ-ын багш)
  • Ц.Энхцэцэг (Магистр Математикийн дидактикийн багш )
  • Д.Нарантуяа (Магистр, Дидактикийн багш)
  • Ч.Одсүрэн (Магистр, Сэтгэл судлалын багш)
  • Г.Мөнгөнцэцэг. (Магистр, Биеийн тамирын багш)
  • Багш М.Энхтүвшин   (Хөгжмийн багш)
Тэнхимийн үйл ажиллагааны чиглэл:
Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын  багшийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг.  Сургалтын арга технологийг боловсронгуй болгоход  илүү түлхүү анхаарч хичээн ажилладаг.
1-р дамжааны оюутнуудад зориулж  “Мэргэжлийн удиртгал” хичээлийг зохион байгуулах чиглэл, төлөвлөгөө гарган зөвлөх багш нартай хамтран ажилладаг. Мөн
  • Сурган хүмүүжүүлэх дадлага зохион байгуулах
  • Сертификатын сургалт явуулах
  • Сургалт- эрдэм шинжилгээний чиглэлээр судалгаа хийх
  • Оюутнуудын суралцахуйг  дэмжих
  • Багш нарын мэргэжлийн чадвар, арга зүйг  дээшлүүлэх
  • Сургалт- семинар зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2-р дамжааны оюутнуудын зайлшгүй эзэмших чадвар төлөвшихөд анхааран тэдэнтэй тусгай төлөвлөгөөний дагуу  ажилладаг. Үүнд:
  • Хамтран ажиллахуйн ухаан сэдвээр Сурган хүмүүжүүлэх уншлага зохион байгуулж мэдээлэл боловсруулах чадварт үнэлгээ хийдэг.
  • Самбарт сайхан бичиж сурцгаая аян зохион  судалгаа хийж, үр дүнг үнэлдэг.
Тэнхимийн хүрээнд хичээллэдэг дугуйлангууд
  • Багшлах ур чадварын дугуйлан
  • Гимнастикийн дугуйлан
  • Сэтгэл зүйн боловсрол дугуйлан
  • Урлаг уран сайхны дугуйлан
  • Уран уншлагаын дугуйлан
Манай тэнхимд харьяалагддаг нэгж.
  • Чанарын удирдлага, дотоод хяналт, хяналт шинжилгээ, чанарын үнэлгээний   баг

No comments:

Post a Comment