menu

Wednesday, 4 May 2016

Оюутны бүтээлээс

                             Боловсролын тухай миний бодол, эргэцүүлэл

      Боловсрол гэж юу вэ? гэдэг асуултанд ихэнх хүмүүс боловсрол бол сурч мэдэж авсан мэдлэг гэж хариулна.
      Би ч бас өмнө нь боловсрол гэдэг бол зөвхөн сурч авсан мэдлэг гэж үзэж байсан.
            “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн зөвлөх профессор С.Батхуяг “Манай хэвлэл, мэдээллийн хэрэглүүр болон боловсролын салбарынхны хүүхэд, залуучуудын боловсрол хүмүүжлийн талаар ярьж бичиж байгаа байдлаас үзэхэд боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааны
мэргэжилтнүүдээс эхлээд төрийн албан хаагчдын маань боловсролын талаарх ойлголт үзэл баримтлалын хандлага байр суурь багагүй зөрөөтэй байгаа нь илэрхий байдаг" гэсэн нь миний болон хүмүүсийн ойлголтыг баталж байгаа мэт.
     Тэрээр боловсролыг “хувь хүн” болоод “ нийгмийн “ гэсэн хоёр түвшинд авч үзэж тодорхойлох шаардлагатай. Учир нь нэг талаас боловсрол нь хувь хүний сайн сайхан ажиллаж, аз жаргалтай амьдарахын тулд сурч боловсрон өөрийгөө ажил амьдралд бэлтгэн хөгжүүлэх үйл ажиллагаа түүний үр дүн байх ба нөгөө талаас нийгэм (төр)-ийн зүгээс иргэдийнхээ сурч боловсрох эрхээ эдлэх болон нийгмийнхээ гишүүдийн адил тэгш эрхтэй сурч боловсорч ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлэхийн тулд үзүүлэх үйлчилгээний нэгэн төрөл тул эдгээрт тохирсон онвчтой , ойлгомжтой, тодорхойлсон тодорхойлолтууд өгөх нь  аль аль түвшинд нь тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь гарцаагүй” гэсэн санааг “Боловсролд хандах хандлага шинжлэл” гэсэн эрдэм шинжилгээний илтгэлдээ дэвшүүлжээ.
            Энэ илтгэлийг уншаад би одоо “боловсрол бол өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн  гэсэн тодорхойлолттой санал нэг болж боловсролд хандах хандлага миний бодол эрс өөрчлөгдсөн юм.
Тэгэхээр боловсрол гэдэг нь миний хувьд зөвхөн мэдлэг биш хийж сурч авсан мэдлэг чадвар хандлага мөн надад бий болж буй итгэл үнэмшил юм.




                                                                                                 ММЗ-2 анги    Ц.Энхчимэг

No comments:

Post a Comment