menu

Sunday, 8 November 2015

Оюутны бүтээлүүдээс та нарт хүргэж байна.

Дүнгийн тухай миний эргэцүүлэл

(СӨБ-ийн 2 “А” групп. Оюутан Галбадрахын Ганцэцэг ) 

            Дүн гэж юу вэ? Авсан дүн нь тэгээд юуг илтгэх билээ гэж эргэцүүлэн бодоход “Ер нь бид чинь 10 жилээ төгсөх хүртэл зөвхөн тэр дүн гэгчийг авах гэж л сурч байсан юм шиг” байна. Бие даалт гэрийн даалгаварыг зөвхөн багшид зориулж хийж дүн л авах гэж хичээж байсан.
            Харин багш түүнийг үзээд 60,70,80,90,100 гэсэн янз янзын л дүн өгдөг. Гэтэл зарим багш нар бол 0, 20, 30, 40, 50 гэсэн дүн ч өгдөг. Энэ нь хүүхдийн бие даалт, гэрийн даалгавар хийх урамыг ч мохоож байгаа мэт. Ихэнх нь дүнгээ авсан л бол тэр бие даалтыг өөртөө хэрэггүй мэт хаядагийг оюутнууд ч маань хэлнэ.  
            Нэгэн өдөр “Боловсролын удиртгал” хичээл дээр Боловсролын чанарын талаар  ярилцаж  “Дүн үнэлгээ мөн үү?” гэсэн хэлцүүлэг хийсэн.  Энэ хэлэлцүүлэг их зүйлийг эргэцүүлэхэд хүргэсэн юм. “Багш нар яах гэж дүн тавьдаг бол” “Авсан дүн нь намайг бүрэн илтгэдэг болов уу?” г.м эргэцүүлдэг боллоо.
            Зарим багш нар дүнг оюутанд урам зориг өгөх үүднээс тавьдаг  ч байх. Яагаад гэвэл тэдний дүн заримдаа бодитой биш байдаг. За яахав энэ суурь сайтай гэх мэт боддог ингэж ч хэлдэг.  
            Ингээд хэлэхэд оюутан тухайн бие даалт хийхдээ багшид зориулж биш өөрийхөө төлөө тухайлбал эндээс надад юу үлдэх билээ? Би юунд суралцах билээ? Аль нь чухал байна вэ? гэсэн асуулт өөртөө тавих хэрэгтэй санагдана. Иймэрхүү байдлаар сэтгэлгээгээ өөрчлөх шаардлага байгааг олж мэдлээ.
                        Эцэст нь хэлэхэд гэрийн даалгавар бие даалтыг дүн авахыэ тулд биш харин энэ нь бид нарыг Яаж бие дааж сурах вэ? Амьдрал, үйл ажиллагаагаа хэр цэгцтэй зохион байгуулж сурах вэ? Амьдрал дээр гараад хэр үр бүтээлтэй ажиллаж амьдрах вэ? гэдэгт л сургах ирээдүй рүү чиглэсэн гол зүйл гэдгийг оюутан бүр ухаарч суралцах хэрэгтэй байна. Иймээс  чин сэтгэлээсээ, цаг тухайд нь, эмх цэгцтэй дэс дараатай хийх шаардлагатайг хэлэх гэсэн минь энэ. Оюутан та ч ингэж бодсон гэдэгт итгэлтэй байна.

            

2 comments:

  1. санал нэг байна дүнгийн төлөө биш өөртөө зориулж сурах хэрэгтэй хэрвээ дүнгийн төлөө сурах гэж байгаа бол сур тэгээд хийсэн юмаа үнэлүүлээд багшийн тавьсан тэр дүн чамайг өөртөө хэр их хайртай юм бэ гэдгийг харуулж магадгүй юм. тэр дүн нэмэгдэх үед магадгүй дүнгийн төлөө биш өөрийнхөө төлөө сурдаг болох байх

    ReplyDelete
  2. дажгүй болжээ. миний санал бодолтой нийцэж байна. амжилт...

    ReplyDelete