menu

Monday, 26 October 2015

2-р дамжааны оюутнуудын анхааралд.

Унших материал: Нийгэмших үйл явц.
"Нийгэмшил" хэмээх нэр томъёог 1887 онд Америкийн социологич Ф.Г.Гиддингис "Нийгэмшлийн онол" номондоо "Байгаль нийгмийн амьдрал, хөгжил, хувь хүний шинж, 
нийгмийн материаллаг амьдралд хүнийг бэлтгэх" гэсэн утгаар хэрэглэсэн байдаг.
XX зууны 30-аад оны сүүлчээр Н.Миллер, Ж.Уойтинг зэрэг эрдэмтэд "хүн төрсөн үеэсээ нийгмийн харилцаанд орж бие хүний торхийг олж, амьдралын дадлага туршлагатай болохыг нийгэмших үйл явц гэнэ" гэж тодорхойлсон.
Нийгэмших үйл явц нь хүн тухайн нийгмийн гишүүний шинж, чанар, бүтэц, үүргийг хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, хэм хэмжээний   тодорхой системийг эзэмших болон эргээд нийгмийн орчинд "эргээд нөлөөлөх үйл ажиллагааны цогц юм


Нийгэмшил  нь янз бүрийн соёл иргэншлийн орчинд харилцан адилгүй байх  бөгөөд бие хүний нийгмийн байр суурийг тодорхойлдог.
Хувь хүн  нэг  талаас нийгмийн туршлагыг эзэмшин өөрийн болгодог, нөгөөтэйгүүр хувь хүн нийгмийн орчинд идэвхитэй үйл  ажиллагаанд орж улмаар нийгмийн харилцаа, холбоо гэх мэт зүйлийг дахин сэргээж, хэрэгжүүлж, баяжуулж байдаг. Мөн хувь хүн нийгмийн туршлагыг эзэмшээд зогсохгүй түүнийг өөрийн үнэт эрхэм зүйл, чиг баримжаа болгон хувиргаж өөрчилж байдаг.
Хүүхэд төрсөн үеэсээ эхлэн нийгмийн бяцхан гишүүний хувьд нийгмийн олон талын нөлөөнд өөрийн эрхгүй өртөж түүний иийгэмших процесс эхэлдэг. Энэхүү нийгэмших процесс нь нэг талаас зохион байгуулалтгүй байдлаар, жишээ нь, гэр бүлийн орчин, найз нөхөд, хөрш айл, телевизийн нэвтрүүлэг, сонин хэвлэл , гудамж, дэлгүүр гэх мэтэд, нөгөөтэйгүүр цэцэрлэг, сургуулийн орчны үзүүлж буй зохион байгуулалттай нөлөөн дор явагддаг.
Хүүхдийн нийгэмших нь анх идэвхигүй бусдыг даган дууриах шинжтэй байдаг бол өсч том болохын хэрээр идэвхи нь нэмэгдэж улмаар субъект болдог гэж судлаачид үздэг. Хүүхэд яагаад идэвхитэй болж эхэлдэг вэ? гэвэл түүнд янз бүрийн хэрэгцээ бий болж түүнийгээ хангахын тулд идэвхитэй болдог байна.
Орчин үед хүүхдийн нийгэмших  процесс их эрчимтэй явагдаж байгааг хүмүүс хүлээн зөвшөөрөх болсон. Энэ нь мэдээлэл эрс, ихэсч байгаа орчин үеийн техник, компьютер интернет г.м  олон зүйлтэй холбоотой юм. Зарим хүмүүс 20 жилийн өмнөх үеийн 5 настай хүүхэд болон өнөөгийн 5 настай хүүхэд  хоорондоо маш их ялгаатай.
Оросын сурган хүмүүжлэгч А.В.Мудрик хүний нийгэмшилд нөлөөлөх хүчин зүйлийг 4 орчин болгон ангилсан байдаг байна.
1.    Мега орчин 
2.    Макро  орчин 
3.    Мезо орчин 
4.    Микро орчин   (тодорхой хэсэг, бүлэг хүмүүст нөлөөлөх хүчин зүйлс)
Нийгэмшлийн тодорхойлогч нь нийгэмшихүйн чадамж (EQ) байдаг бөгөөд түүнд дараах чадваруудыг багтаадаг.
Үүнд:
1.     Бусдыг ойлгох болон өөрийгөө бусдад ойлгуулах чадвар
2.    Өөрийн зан төлөвөө хянаж бусдыг эвгүй байдалд  оруулахгүй байх чадвар
3.    Асуудлыг бие даан шийдвэрлэх бусдаас хэт хараат биш  байх чадвар
4.  Нөхцөл байдалд зохицсон уян хатан оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх чадвар
5.  Өөрийн сонирхол хэрэгцээг илэрхийлэхийн зэрэгцээ бусдын хэрэгцээг харгалзан буулт хийж  зөвшилцөх замаар оновчтой шийдэлд хүрэх чадвар
6.    Өөрийн үзэл бодолд үнэнч байхын хамт бусдыг сонсож, асуудалд тэсвэр тэвчээртэй хандан бэрхшээлийг давах чадвар
7.  Бусдын байранд өөрийгөө тавьж, бусдад тохиолдсон үйл явдлыг өөрт тохиолдсон мэтээр хүлээн авах, сэтгэл хөдлөлийг хуваалцах чадвар
8.  Бусдын хийж буй үйлдэл, гаргаж буй зан авир, сэтгэл хөдлөлөөс нь шалтгаалцахгүйгээр тэднийг хүнийх нь хувьд хүндлэх чадвар зэргийн төлөвшлөөр хүний нийгэмшлийн төвшинг үнэлэх боломжтой.
    Асуулт даалгавар:
  1.   Нийгэмших үйл явцын мөн чанар нь юунд орших вэ?
  2. Хүний нийгэмшилд микро орчны үзүүлэх нөлөөллийн талаар тодорхой хүчин зүйлүүдийн жишээн дээр тайлбарлана уу?
  3.  Өнөөдрийн гэр бүлийн орчин хүүхдийн нийгэмшилд ямар нөлөө үзүүлж байгаа талаар ажиглаж ярилцахад бэлтгэж ирнэ үү.
  4. Өөрийнхөө нийгэмшихүйн чадамж ямар тувшинд байгааг үнэлж дүгнэн өөрийгөө хөгжүүлэх талаар төлөвлөнө үү?                      

No comments:

Post a Comment