menu

Monday, 7 September 2015

Зүгээр нэг оюутан байх, жинхэнэ оюутан байх хоёрын хооронд их зөрөө бий.

"Зүгээр нэг оюутан байх, жинхэнэ оюутан байх хоёрын хооронд их зөрөө бий"  Энэхүү ишлэлийг оюутны ярианаас тэмдэглэн авав. 
Оюутнуудаа!
Үе тэнгийнхэнийхээ талаар сонирхон уншаарай. Өөрийн зорилгоо тодорхойлоорой. Хийх зүйлээ төлөвлөж хэвшээрэй. 

"Миний хувьд оюутан насны минь бяцхан амжилт энэ байлаа"

Миний 1-р курсын амьдрал
1 жил өнжиж их сургуульд орсон би гэж хүн цаг хугацааг ахин алдах эрхгүй, ар гэр минь нүхэнд унасан байхад их сургуульд орж надад алдах эрх байсангүй. 7 жил хичээллэсэн чөлөөт бөхийн спортоо мөр, нуруундаа гэмтэл авсны улмаас их спортын карьераа харамсалтайгаар орхиж эрдмийн мөрийг илүүтэйгээр хөөх болов. 
Үеийнхэн маань аль хэдийн оюутан болчихоод байхад би гэж хүн жил өнжчихсөн, хамаатан садан, найз нөхөд минь намайг хэнд ч хэрэггүй хог мэт харьцаж байгаа нь ярианаас нь л илт байдаг байлаа. Баяр наадмаар хамаатан садныдаа айлын ганц хүү би ээжтэйгээ яваад очиход хүмүүс дандаа л асууна. Танай хүү ямар сургуульд ороо вэ? ээж минь шүлсээ залгилан "өө их сургуульд орж чадаагүй ээ" гэхэд хүмүүсийн царай нь "энэ ч дээ ийм л хүү төрүүлнэ, чааваас даа" гэсэн харцаар харах тэр хүмүүсийн төрхийг одоо ч би мартдаггүй юм.
Тэр үед ээж минь толгойгоо гундайлган доошоо харан суухыг харах нь зүрх минь хутгаар сийчүүлэх мэт болж 00 руу гүйж ариун цэврийн өрөөнд шүдээ зуун уйлж байсан үе саяхан.
Тэр үед өөртөө амлалт өгсөн юм. Хэрвээ би оюутан болдог л юм бол Оюутан хүний дээд түвшин юу байдаг юм, тэтгэлэгтэй оюутан уу, онц сурдаг оюутан уу, олон нийтийн ажил хийдэг, бусдыг зөв зүйлд уриалдаг манлайлагч оюутан уу, ажилтай оюутан уу, би заавал хичээнэ ээ гэж хатуу амлаж байсан юм. Оюутан нас минь амаргүй байлаа.
Мөнгө байхгүй өдөржин идэх зүйлгүй ч номын санг хаатал сууж цангасандаа карантны ус ч уух үе байсаан. Цөөхөн хувцастай учир нэг хувцастайгаа олон өдөр ирэх тохиолдол ч зөндөө л байсан. Өглөө гэрээсээ гараад орой их л оройтож ирсээр, шөнө 3 гэж унтаад өглөө 5 гэж сэрсээр өдөржин ажлуудаа амжуулж, хичээлээ хийсээр, хичээлийнхээ хажуугаар цагийн ажил, спорт, клуб, олон нийтийн ажил удирдан зохион байгуулсаар 4 жил минь харвасан сум мэт хурдан өнгөрсөн байна.
Эргээд харахад
◘ МУИС-ийн 4 удаагийн "Шилдэг Оюутан"-аар шалгарч,
◘ 4-р курстээ мэргэжлийнхээ томоохон байгууллага болох Монгол-Францын соёлын төвд урилгаар ажиллаж,
◘ МУИС-ийн салбар сургуульд оюутны төлөөлөл болон Оюутны Зөвлөлд 3 жил ажиллаж даргаар 1 жил ажиллаж 5 удаагийн Шилдэг Оюутны зөвлөлийн хамт олноор шалгарав.
◘ Төгсөлтийн баяраар Бакалавр, Магистр, Докторын зэргээс нэг оюутан төлөөлж үг хэлэхэд нэр минь шалгарч нийт төгсөгч, эцэг эх, багш, сургуулийн захиргаадаа хандах Чингисийн талбайд үг хэлэв.
◘ МУИС-ийн хүндэт төгсөгч боллоо.
◘ Зуны хугацааг үр бүтээлтэй, өөрийгөө хөгжүүлж өнгөрүүлсэээр 4 дэх жилдээ Франц хэлний хөтөч, орчуулагч буюу GUIDE хийж байна.
◘ 2014 онд Франц улсад Зохион байгуулагдсан "Олон Улсын Залуучуудын Хурал"-д эх орноо төлөөлж оролцогчоор оролцож
◘ 2014 оны 11 сард зохион байгуулагчаар ажиллах урилга авч 2015 оны 7 сард Франц улсад болсон 189 өөр үндэстэн цугласан "Олон Улсын Чуулга Уулзалтын зохион байгуулагчаар уригдан ажиллаж миний бакалаврын оюутан нас дууссан юм.
Харин энэ зураг бол "Ном унших ач тус, ном хурдан унших техникийн лекцийг оюутан, сурагчдад Тусгаар тогтнолын ордонд орж буй дурсгалтай зураг
Намайг муулдаг, шүүмжилдэг хүмүүс бий. Тэр хүмүүс л намайг ирлэж, хурцалдаг учраас тэр хүмүүст би дандаа баярлаж явдаг.
 Хүний гаднах инээмсэглэлийн цаана хүний дотор ямар их тэсвэр тэвчээр, уй гашуу, нулимс, зовлон зүдгүүр байдгийг хүмүүс мэдэхгүй л дээ. Хүний үзсэн туулсан амьдралыг сайн мэдэхгүй гаднаас хараад нэгнээ бүү дүгнээрэй миний найзуудаа.
◘ Миний хувьд оюутан насны минь бяцхан амжилт энэ байлаа.
*******************************************
 **************************************** 
 Миний ОЮУТАН насны 1-р курсын хичээл яаж хийдэг байсан тухай
БОГИНО ТҮҮХ
Би анх л их сургуульд Франц хэл үзэж байлаа. 11 сард ангидаа орж ирэхэд манай ангийнхан аль хэдийнээ үсэг, дүрмээ үзчихсэн бараг францаар ярьж байлаа.
Би ч юу ч мэдэхгүй орж ирэхэд тэр Франц багш чинь угтаж авлаа. Өөдөөс баахан л юм хэлээд байсан, ичээд угаасаа юу ч дуугараагүй.
Эхний өдөр ангийнхаа арай хичээлдээ гайгүй охин дээр очиж уулзаад гуанзанд орж пирошки авч өгөөд дэвтрийг нь гуйгаад, номын санд орж А.B.C гэж анх авиагаас нь заалгаж сурч эхэлж
байлаа.
Ангийнхнаасаа үнэхээр хоцрогдолтой байсан учраас шар хөдлөөд шөнө бага унтаж өглөө эрт сэрж хичээлээ хийдэг байлаа.
Шөнө 3 гэж амраад өглөө 5 гэж сэрээд ном уншаад, гэрээ цэвэрлэж, цайгаа уучихаад 7 гээд хичээл рүүгээ явах замдаа үгээ цээжилж, анги дээр очоод ангийнхантайгаа ер нь их бага харьцаж багш хичээл зааж байхад хичээлдээ л анхаарлаа хандуулдаг байлаа.
Багшийн хэлж байгаа үгс, үйлдлийг маш их анхаарч ажиглаж, хэрэгтэй зүйлээ тархиндаа save хийхийг оролддог байлаа. Бүр үйл хөдлөл бүрийг нь одоо ч сайн санадаг.
Манай багш нар их мундаг, хичээлээ сайн заадаг, туршлагатай багш нар. Тэдэндээ би маш их баярлаж явдаг.
Хичээл завсарлахад ангийн хүүхдүүд хоорондоо юм яриад, 00, дэлгүүр, хоолны газар руу гүйхэд нь би багшийн заагаад дууссан хичээлийг цээжлэн, тэмдэглэсэн зүйлээ эхнээс нь уншаад суудаг байлаа.
Хичээл тараад ангийн хүүхдүүд нэг газар орж сууцгаая, бөөндөө ямар нэгэн юм хийе гэхэд нь дүүгээ харах ёстой гэж бяцхан худлаа хэлээд номын санд очиж багшийн заасан хичээлийг ахин санаад, дэвтрээ эргүүлээд, даалгавраа хийгээд, маргааш үзэх хичээлээ бас хийчихээд, шинэ ном авч уншаад гэр лүүгээ харина. Гэртээ харихад гэрийнхэн минь халуун хоолоор угтах тэр мөч хамгийн сайхан нь.Хөлс гараад хоолоо идчихээд гэрээ цэвэрлээд, бэлтгэлдээ явчихаад, орой нь оюутны зөвлөл, холбооны хурал, клубуудын хурлууддаа суугаад гэртээ оройтойж ирээд өдрийн тэмдэглэлээ бичээд ахин номын санд суусан бүх зүйлсээ давтчихаад хөнгөн дасгал хийгээд амардаг байлаа.
Миний нэг өдөр ийм л байсан юм. Гэхдээ өдөр бүр үр бүтээлтэй, адал явдалтай, сонирхолтой, өдөр бүр шинэ найз нөхөдтэй болж, хаана л лекц, сургалт болж байна_ тэнд л Ананд хүү гүйж явдаг байлаа.
Хаврын эхэн сард ФРанц хэлтний баяр гэж болдог юм байна. Тэрэнд ч өөрийгөө сойлоо. Цээж бичгийн төрөлд 3-р байр, гэрэл зургийн төрөлд тэргүүн байр эзэлж баахан бэлэг сэлт болж шагналын хур буулаа. Маш их идэвхитэй байсныг ч хэлэхүү, давхар оюутны зөвлөлдөө ажиллан олон зүйл санаачлан өөрийн биеэр зохион байгуулж нэгдүгээр курстээ дэд даргын албан тушаалд томилогдов.
Ингэж явсаар хавар цаг ирж шалгалт болоход нөгөө надад цагаан толгой заасан охиндоо хаврын шалгалтандаа хуулуулж ангиас цөөхөн хэдхэн ОНЦ авсан оюутнуудын нэг боллоо. Үнэхээр үгээр хэлэмгүй гайхайлтай мэдрэмж байсан.
Цээжиндээ бөөн баяртай гэртээ иртэл "Зориг Сан"-аас утасдаж тэтгэлгийн эзэн болсонг минь дуулгав. Олон нийтийн ажлыг зэрэг хийдэг байсан минь энэ тэтгэлгийг хүртэхэд дөхөм болсон байхаа_. 6-хан сар франц хэл сураад guide хийв. Яасан ч зоригтой байсын.Тэгтэл... цаас дуусав.

No comments:

Post a Comment