menu

Friday, 25 September 2015

“Дүн үнэлгээ мөн үү” хэлэлцүүлэгийн хүрээнд 2-р курсийн оюутны унших материал

Уншицгаая!  Эргэцүүлцгээе!  Санаагаа бичицгээе!
...Манай аль ч шатны сургуулийн багш, суралцагчид амжилттай суралцана гэдгийн цаана хангалттай дүн авахыг ойлгож ирсэнээс сурахын утгыг суралцсаны эцэст дүн авахаа ойлгодог сэтгэлгээний хандлага хэдийнээ тогтсон байна. Чухам юуг сурах, юунд суралцах ёстой юм бэ? гэвэл яахав заасан зүйлийг л сурахгүй юу гэж зэмлэнгүй, гайхангуй хариулах бололтой. Гэхдээ суралцах гол зүйл нь үнэндээ заасан зүйл нь биш суралцах явцдаа сурах арга ухааныг эзэмших нь байх ёстой юм.
            Сурах арга барилын тухай. Сурах арга барилын шинэчлэл. УБ.,2006

Ажлыг үнэлэх нь. В.Ф.Шаталовын тулгуур дохионы систем сурган хүмүүжүүлэх ухааны хамгийн төвөгтэй сургалтын асуудлыг шийдвэрлэж байгаа учраас их тархсан гэж хэлж болно. Жишээлбэл. сурагчдын хийсэн ажлыг хураангуй байдлаар шалгах боломж олгодог.
            Хичээл бүр дээр хүүхэд болгоны дохион тэмдгийг нэг хараад л тэдний ажлыг үнэлж болох юм. Намайг самбарт дуудна, асууна гэж бодож хүүхэд бүр тогтмол ажилладаг болохоор хурдан хөгжиж хэзээ ч хоцрогчид болдоггүй. Энэ нь бага ахлах, ер нь ямар ч насны хүүхдэд их урам өгдөг. Амжилт олно гэсэн ийм нөхцөлд ажиллахад бэрхшээл бага гардаг.
Хүүхэд амжилт олох эсэх нь бас давталтаас ихээхэн шалтгаалдаг. Харах, сонсох, цээжлэх гэсэн гурван хэлбэр оролцсон хэдэн арван давталтын дүнд, хүүхэд хүссэн ч, хүсээгүй ч уг зүйлийг мэддэг болдог. Ийм үед дүн тавьсан ч болно,тавиагүй ч болно. Дүнг огт тавьдаггүй. В.Ф.Шаталов тухайн ажлыг хийгээгүй хүүхэд гарвал журналд нэрийнх нь ард хоосон орхидог. Ш.Амонашвили хүүхдэд дүн тавьдаггүй, С.Н.Лысенковагийн шавь нар нь амжилттай сурдаг. Энэ нь албадлагагүй сурах, сургахад л байгаа юм.
Бага ангид бүр ч их хамаатай. Тааруухан дүн тавъдаг, заримдаа мууг ар араас нь цувуулчихдаг, урамшил, магтаал хэрэглэж чаддаггуй, хүүхдэд итгэдэггүй, ур дүнг нь хүлээх тэсвэргуй тийм багш тун аюултай байдаг. Тийм багш хүүхдийн сурах хүслийг бүр мөсөн ч үгүй хийж магадгүй. Багшийн сургуулиас эхлээд л албадлагагүй сурах аргад сургах хэрэгтэй. Яаж? Албадлагагүй сургах замаар.
            Манай заах аргад алдаан дээр хамтран ажиллах гээч юм алга. Хэрэв сурагчид алдаа гаргаж байгаа бол багш ч гэсэн нэг юман дззр алдаа гаргасан гэсэн үг. Түүнийг засах тохирох арга барилыг олох ёстой. Багш заадаг хичээлээ мэднэ гэдэг бага хэрэг. Хүүхэд мэдэхгүй байж болно гэдгийг мэддэг, түүний нь хүндэтгэдэг, жинхэнэ учир шалтгааныг нь мэдэж, хүч хэрэглэх гэж оролдолгүй алдааг арилгаж байх ёстой.
Залхуу сурагч бидний бодож байгаагаас хавьгүй цөөн юм. Харин хүч үл хүрэх зорилттой тулгарахаасаа залхуу болдог.   Ихэнх  тохиолдолд хүүхдийн  залхуурал  гэдэг  нь багшийн сурган хүмүүжүүлэх түрэмгийллээс хамгаалах хэрэгсэл болж байдаг. Бид зоригийн хүмүүжил суугаагүй, үүргээ ухамсарлах сэтгэл хөгжөөгүй тийм хүүхэдтэй ажилладаг. Зориг, үүргээ ухамсарлах сэтгэл бол ямар нэг уриа дуудлага. санамж. зөвлөгөө өгснөөр бэхэждэггүй, харин сурах үүргээ өдөр тутам бодит байдалд хэрхэн биелүүлж, түүндээ сэтгэл хэр хангалуун, баяр хөөртэй байснаас л хамаардаг. "Хүүхэд хөдөлмөрт дуртай байх ёстой" гэж ч ярьдаггүй. Бидний бодол бол өөр юм. Хэрэв хамтарч ажиллахын ухааныг ашиглавал хүүхдүүд хөдөлмөрлөж ч сурна, хөдөлмөрт ч дуртай болно. Үүргээ ухамсарлах сэтгэл ч хөгжинө.
"Сурган хүмүүжүүлэгч ". 1987, №1, хуудас 41 хэсэглэн авав.



No comments:

Post a Comment