menu

Thursday, 27 August 2015

2-р дамжааны оюутнуудын анхааралд "Унших материал"

-Боловсролын удиртгал" хичээлийн уншлагад зориулан хэсэглэн оруулав.

 “Боловсрол”-д хандах хандлагын шинэчлэл
С.Батхуяг  (Боловсрол судлалын шинжлэх ухааны док, проф.)
Abstract: In this report draws upon a result of our small research work which focused on question about thinking approach to education. As we know, an interpretation for any scientific term has an influence on belief, to acquire knowledge about it, and approach to certain object. Since end of the 1990 was started social transition period in Mongolia. In this time also an innovation has started in the system of education. But, it is continuing still, without any noticeable results. Even we have still different understanding about “education”.  We have analyzed a numbers of definitions for “education”, from sources in Mongolian, Russian and English. And we have offered our interpretations for “education” at two levels: individuality and society. At the end of the report, we expressed our some critical ideas in current education system of Mongolia.
Түлхүүр үгс: хүмүүнлэг, ардчилсан нийгэм; боловсрол; боловсролын үйлчилгээ; хандлага; үзэл баримтлал; шинэчлэл
Оршил
.....Эрдэмтэн, судлаачид бичсэн болон багш хүний сонгон авч ашиглаж байгаа шинжлэх ухааны нэр томъёо, ухагдахууны тодорхойлолт нь тухайн хүний өөрийнх нь итгэл үнэмшлийг илэрхийлээд зогсохгүй бусдын төсөөлөл, үзэл бодол, мэдлэг бүрэлдэн бий болоход шууд нөлөөлдөг учир холбогдолтой байдаг.
Манай хэвлэл, мэдээллийн хэрэглүүд болон боловсролын салбарынхны хүүхэд, залуучуудын боловсрол, хүмүүжлийн талаар ярьж бичиж байгаа байдлаас үзэхэд боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааны мэрэгжилтүүдээс эхлээд төрийн албан хаагчдын маань боловсролын талаарх ойлголт, үзэл баримтлалын хандлага, байр суурь багагүй зөрөөтэй байгаа нь илэрхий байдаг.
            Чухам энэ үүднээс боловсрол судлалын үндсэн ухагдахуун болох “Боловсрол” хэмээх  ухагдахууныг сонгон авч бидэнтэй ямар нэг талаар холбоотой улс орны  эрдэмтэн, судлаачид нийгмийн тогтолцооны өөр өөр нөхцөлд “боловсрол гэж юу вэ?” гэсэн асуултад ямар янзтайгаар хариулт өгч байсныг гаргаж ирэхийг оролдлоо.
Үүний тулд бид тухайн ухагдахууныг аль талаас нь юу гэж тодорхойлон томъёолж байсныг   өөрийн орны болоод Орос, Англи, Амеркийн сурган хүмүүжүүлэгчдийн бүтээлүүдээс авсан эшлэлүүдэд дүн шинжилгээ хийсэн юм.
 “Боловсрол” хэмээх ухагдахууны талаарх эшлэлүүд болон анализын үр дүн:
Эхлээд бид өөрийн орныхоо эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчдийн бүтээлээс авсан эшлэлүүдийг авч үзсэн юм.
1.     Боловсрол гэдэг нь шинжлэх ухаан, техник, урлагийн салбарын мэдлэг, чадвар, дадлыг эзэмшин, үүн дээр тулгуурлан бие хүний ертөнцийг үзэх үзлийн хэлбэршин тогтох үйл явц мөн. (Г.Пүрвээ, Б.Бор нар. “Сурган хүмүүжүүлэх зүй”. УБ. 1970. 82-р тал)
2.     Áîëîâñðîë íü çîõèîí áàéãóóëàëòòàé ñóðãàëòûí ÿâöàä òîäîðõîé àãóóëãà á¿õèé ñèñòåìòýé ìýäëýã, ÷àäâàð, äàäëûã ýçýìøèõ ¿éë ÿâö, ¿ð ä¿í. (Ä.Âàí÷èãñ¿ðýí, Á.Ýíõò¿âøèí “Áîëîâñðîë ñóäëàëûí óõàãäàõóóíû òîâ÷ òîëü” 1994. 61-ð òàë)  
3.     Áîëîâñðîë íü . . . ìýäëýã, ÷àäâàð, äàäëûã ýçýìø¿¿ëýõ, áèå õ¿íèé øèíæèéã òºëºâø¿¿ëýõ ¿éë àæèëëàãàà. (Ö.Á¿æèäìàà. “Áîëîâñðîëûí ôèëîñîôèéí çàðèì àñóóäàë”. 1995. 6-ð òàë)
4.     ... нийгэмд амьдрах чадвар, хүмүүжил хүнд төлөвшүүлж буй бүх хүчин зүйлийн  үйлчлэл, түүний үр дүнг боловсрол гэнэ. (Ж.Даваа, Л.Жамц нар.”Боловсрол судлалын үндэс” 1997. 8-р тал )  
5.     Боловсрол нь байгаль, нийгэм-хүмүүнлэг, сэтгэцийн шинжлэх ухаан, техник үйлдвэрлэлээс болон орчноос эзэмшсэн, мэдлэг, чадвар, дадал, туршлагын нэгдэл, энэ бүхнийг бий болгох үйл явц юм. (Ж.Даваа, Л.Жамц нар.”Боловсрол судлалын үндэс” 1999. 4-р тал )
6.     Боловсрол гэдэг нь ... хүн төрөлхтний бүтээсэн үнэт баялаг, үйл ажиллагааны туршлагаас хойч үеийнхний өвлөн авах үйл явц, үр дүн. (УБИС. “Боловсрол судлалын ерөнхий үндэс” Ред. С.Батхуяг, Ж.Батдэлгэр.УБ.1999. 9-р тал)
7.     Áîëîâñðîë ãýäýã íü . . . øèíý ìýäëýã, ¿çýë ñàíàà, äàäàë, ÷àäâàð, õàíäëàãûã ýçýìø¿¿ëæ, . . . õºãæ¿¿ëýí òºëºâø¿¿ëýõ òîäîðõîé çîðèëãî, ÷èãëýë, òºëºâëºãººòýé, çîõèîí áàéãóóëàëò á¿õèé ¿éë ÿâö. (Í.Íàðàí÷èìýã. “Áîëîâñðîëûí øèíý÷ëýë, ñóðãàëòûí òåõíîëîãèéí óäèðäëàãà” 2002. 5-ð òàë)
8.     Боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүн ёсыг дээдлэн сахидаг, бие сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино. (“Боловсролын тухай” хууль. 4-р зүйл.)
a.     Энд  боловсролыг “хүнийг төлөвшүүлэх үйл ажиллагаа” гэж үздэг байдал харагдаж байна. Энэчлэн боловсролын багц хуулийн хуулийн бусад бүх салбар хуулиудад ч тухайн салбар боловсролын зорилгыг мөн л “боловсрол эзэмшүүлэх”, “үзэл төлөвшүүлэх”, “боловсрол олгох”-д оршино гэж тодорхойлсон нь бэлхнээ харагдана.
b.     Энэ нь боловсролын үзэл баримтлалын хувьд бихевиорист хандлага баримталж байгаагийн илрэл юм. Боловсролын салбарын сайд, дарга нар болоод багш, сурган хүмүүжүүлэгчид маань ч мөн л “хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлнэ”, “мэдлэг, чадвар эзэмшүүлнэ, төлөвшүүлнэ”, “мэргэжилтнийг бэлтгэн гаргана”, “хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэж ярьж, тогтоол, шийдвэр гаргасаар байгаа нь үүний тодорхой илрэл.
Эдгээрээс дараах байдал харагдаж байгаа болно. Үүнд:
1)     Мөн л олонхи судлаачид боловсролыг “үйл явц”, түүний үр дүн гэж үзсэн нь манай эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчдийн үзэл, ойлголттой үндсэндээ ижилхэн байна.
2)     Харин бараг бүх эшлэлд боловсролыг нийгмийн талаас харж тодорхойлсон нь манайхнаас ялгаатай байгаа бөгөөд эндээс Оросын боловсрол судлал болон сурган хүмүүжүүлэх ухааны онол, практикт социал - бихевиорист үзэл, хандлага хадгалагдсаар байгаа юм байна гэж дүгнэж байна.
3)     Эдгээр эшлэлүүдэд хүмүүнлэг, ардчилсан үзэл санаа бараг төдийлөн тодорхой тусгагдаагүй байна.
Одоо Англи, Амеркийн судлаачид, эрдэмтдийн бичсэн бүтээлүүдээс авсан зарим эшлэлийг авч үзье.
Миний дэвшүүлж буй санаа:
“Боловсрол”-ыг “хувь хүний” болоод “нийгмийн” гэсэн хоёр түвшинд авч үзэж тодорхойлох шаардлагатай. Учир нь, нэг талаас “боловсрол” нь хувь хүний сайн сайхан ажиллаж, аз жаргалтай амьдрахын тулд сурч боловсрон өөрийгөө ажил, амьдралд бэлтгэн хөгжүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүн байх ба бас нөгөө талаас нийгэм(төр)-ийн зүгээс иргэдийнхээ сурч боловсрох эрхээ эдлэх болон нийгмийнхээ гишүүдийн адил тэгш эрхтэй сурч боловсорч, ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлэхийн тулд үзүүлэх үйлчилгээний нэгэн төрөл тул эдгээрт тохирсон оновчтой, ойлгомжтой, тодорхойлсон тодорхойлолтууд өгөх нь аль аль түвшинд нь ажиллах хүмүүсийн сэтгэлгээ, хандлагад тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь гарцаагүй. Ийм бодол, итгэл үнэмшлийнхээ үүднээс “боловсрол” хэмээх ухагдахууны агуулгыг дараах байдлаар томъёолох нь бидний эдүэгээ үндсэн хуульдаа цоглоон байгуулахаар зорин байгаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийн маань мөн чанар, хэрэгцээ, шаардлага, зарчимд илүү нийцтэй байх болов уу гэж үзлээ. Үүнд:
  1. Хувь хүний хувьд боловсролыг түүний өөрийнхөө ухамсартай болон ухамсаргүй бүхий л үйл хөдлөлөөрөө өөртөө шингээн авч байгаа итгэл үнэмшил, төлөвшүүлж байгаа шинж чанар, үзэл бодол, ухаарлын цогц нэгдэл гэж тодорхойлон томъёолбол хүний хөгжин төлөвших бодит зүй тогтолтой илүү нийцтэй мэт. Буддын философид сургадагчлан хүмүүн сайн үйлийг үйлдвээс өөртөөн сайн үрийг шингээн авах бөгөөд муу үйлийг үйлдэхийн хэрээр өөртөө муу муухай санаа, итгэл үнэмшлийг төрүүлж, муу үйлдээ дасан зохицож муу чанарыг шингээх нь гарцаагүй. Иймээс хувь хүний түвшинд боловсролыг “тухайн хүний өөрөө өөрийнхөө үйлээр өөртөө төлөвшүүлж буй ухаарал, итгэл үнэмшил, чанар, чадварын нэгдэл” гэлтэй.
  2. Нийгмийн талаас авч үзвэл боловсрол нь иргэдэд нийгмээс тэдний нийгмийн амьдралд иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлж оролцоход шаардагдах хэрэгцээгээ хангахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжүүлдэг олон төрлийн үйлчилгээний  нэгэн төрөл юм. Тухайлбал, боловсролын үйлчилгээг иргэдийн сурч боловсрох болон өөрийнхөө авъяас, сонирхол, хэрэгцээний дагуу өөрийгөө  боловсруулан хөгжүүлэхэд нь шаардагдах нөхцлийг бүрдүүлж өгөх болон мэргэжлийн байгууллага, хүмүүсийн дэмжин туслах үйл ажиллагааны нэгдэл  гэж ойлгож болох юм. Энэхүү үйлчилгээний үр дүн нь эргээд үйлчлүүлэгчид дээр тэдний хэрэгцээ хэр хангагдсанаар бууж үнэлэгдэх болно. Иймээс боловсролыг “иргэдийн сурч боловсрох  болон насан туршдаа өөрийгөө боловсруулан хөгжүүлж ажиллаж, амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, түүний үр дүн” гэж үзэх нь зохимжтой мэт.
  3. Дээр  үгүүлснээс харахад боловсролыг аль ч талаас нь авч үзэхэд тодорхой субъектын үйл ажиллагаа болон түүний үр дүн байдлаар тодорхойлж байна. Ингэхдээ үр дүн нь хувь хүн дээр түүний боловсрол, хөгжил, төлөвшил, сурах хэрэгцээ хангагдсан байдлаар харагдах ёстой болох нь тодорхой юм. Манай боловсролын талаар багагүй санаа тавьж, энэ чиглэлийн хэвлэн нийтлэх ажлын нэг томоохон төлөөлөгч болж байгаа “АДМОН” компаны ерөнхий захирал Р.Энхбат өөрийн нийтлэлдээ нэгэнтээ Вилгельм фон Гүмболд: “Хүн зөвхөн өөрийн хүч, идэвх чармайлтаар л амьдрах орчноо эзэмдэх бөгөөд боловсрол бол өөртөө эзэн байх чадвар бүхий хувь хүн болж төлөвших үйл явц” гэж үздэг байсныг миний бие интернетээс үзсэн юм.  Иймд боловсролыг хувь хүний талаас авч үзсэн ч, нийгмийн талаас харсан ч хүний хэрэгцээг хангахад чиглэсэн түүний өөрийнх нь хүсэл, үйл ажиллагаа болон түүнд нь нийгмийн зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлэх үйлчилгээний нэгдэл байгаа бөгөөд үр дүн нь тухайн хувь хүний хөгжил, төлөвшилд гарч байгаа өөрчлөлтөөр хэмжигдэх үйл явц болох нь тодорхой байна.
  4. Ингэж үзсэнээр боловсролын асуудлыг тодорхой түвшинд тодорхой эзэн биетэй авч үзэх, ингэснээр нэгэнт тодорхой субъектын үйл ажиллагаатай холбоотой байх зүйлийн үр дүнд хэн ямар үүрэгтэй байх нь ойлгомжтой болж ирэх юм. Тухайлбал, бидний өмнө авч үзсэн эшлэлүүдэд хэдийгээр боловсролыг хувь хүнд гарах үр дүнтэй нь холбон тодорхойлж байсан ч энэ үр дүнд чухам яаж хүрэх талаар тодорхой санаа огт тусгагдаагүй байсныг бид ажигласан. Түүнчлэн нийгмийн талаас гаргасан тодорхойлолтуудад ч “хүнд ... эзэмшүүлэх, олгох” болон “хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх” санаа л тусгагдсан байсан. Эдгээрт хувь хүний үүргийг тодруулалгүй орхигдуулснаас гадна тодорхой хэмжээгээр хүмүүнлэг биш, технократ, бихевиорист хандлага агуулагдаж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй юм. Чухам үүнийг анхаарахгүй байгаагаас өнөөдрийн сургууль, багш нарын үйл ажиллагаанд гарч байгаа зөрчил, бэрхшээлийн тодорхой хэмжээний учир шалтгааныг өөрсдийн ажлын арга барилаас эрэхийн оронд өрөөл бусдаас хайж өөрчлөлт, шинэчлэл хийх цаг хугацаагаа алдсаар байгаагаа ухаарахгүй байна уу даа гэсэн дүгнэлтэд хүрч байна.
  5. Хүний өсөж, хөгжин боловсорч төлөвших бодит зүй тогтлыг танин мэдэж түүний дагуу суралцагчдын сурч танин мэдэх үйлийг хөтөлж, жолоодоогүй цагт ямар нэгэн зөрчил, бэрхшээлтэй заавал тохиолдох бөгөөд түүнийг оновчтой шийдэхгүйгээр боловсролд ахиц гарахгүй гэдгийг манай боловсролын салбарын сүүлийн жилүүдийн шинэчлэл, өөрчлөлт хийх гэж оролдсон он жилүүдийн үйл ажиллагааны үр дүн харуулж байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд харж байгаа байх. Энд бодлогын “зөв буруу”-гаас илүү хувь хүмүүсийн үүрэг хариуцлага, мэдлэг, арга барил, үзэл хандлагын шинэчлэл хийгдээгүйтэй илүү холбоотй гэдгийг анхаарах хэрэгтэйг онцлон тэмдэглэж байна.
Бид хүүхэд, залуучуудыг, ер нь томчууд л бусдыг сурган хүмүүжүүлэх ёстой гэдэг албадлагын сэтгэлгээнээсээ салаагүй цагт боловсролын үйлчилгээ нь хүний хөгжлийг дэмжихээсээ илүү саатуулах нөлөөтэй байх болно гэдгийг ойлгохгүйгээр боловсролд шинэчлэл хийх боломжгүйг хаа хаанаа ухаарах шаардлагатай болж байна.



No comments:

Post a Comment