menu

Wednesday, 10 June 2015

Улсын шалгалтын асуулт

Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлийн онолын асуулт
1.    Хүүхдийн насны үечлэлийн онол,  сургалтын явцад насны онцлогийг харгалзан үзэх талаар жишээ гарган тайлбарлана уу? (6-11 ;12-15; 16-17 нас)
2.    Хүүхдийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлүүд, тэдгээрийн эерэг болон сөрөг нөлөөлөлийн жишээ гаргаж тайлбарлана уу?  
3.     Конструктивизмийн үзэл санаа түүнийг сургалтад хэрэгжүүлэх талаар ярина уу?  
4.    П.Я.Гальперины оюуны үйлийн шатлан төлөвших онол, түүнийг сургалтад хэрэгжүүлэх боломжийг ярина уу?
5.     Бие бялдрын хөгжил (эрүүл мэнд)-ийн шалгуурууд түүнийг багш хичээл дээр харгалзан үзэх арга замын талаар ярина уу
6.     Гоо сайхны мэдрэмж, үнэлгээг хичээлээр төлөвшүүлэх боломжийг жишээгээр тайлбарлана уу? 
7.    Оюун ухааны хөгжлийн шалгуурууд түүнийг хичээлийн явцад үнэлэх боломжийг тайлбарлана уу?  
8.    Хөдөлмөрийн хүмүүжил түүний шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, тэдгээрийг үнэлэх арга зам юу вэ?
9.    Ёс суртахууны төлөвшлийн шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, тэдгээрийн илрэлийг жишээ гаргах тайлбарлана уу? 
10.  Хүүхдийн сурч танин мэдэх үйл ажиллагаа, түүний бүтэц, онцлог,  Хичээл дээр хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг хэрхэн удирдах вэ? 
11.  Сурах арга барил, сурагчид ямар ямар арга барилуудыг эзэмшсэн байх шаардлагатай вэ? (бага, дунд, ахлах ангид) Хүүхдийг сурах арга барилд хэрхэн сургах вэ? тодорхой жишээн дээр тайлбарла.
12.  Гэрийн даалгавар, түүний үүрэг. Даалгавар хэрхэн боловсруулах вэ? Нэг сэдвээр жишээ авна уу? Гэрийн даалгавар хэрхэн өгөх вэ?
13.  Сурлагаар хоцрох гэж юу вэ? Сурлагаар хоцрох шалтгаан, сурлагаар хоцрогчдод илрэх шинж тэмдгүүд юу вэ? тэдэнтэй  ажиллах арга барилуудын талаар ярина уу?
14.  Багш мэргэжлийн онцлог, Багш бие хүний шинж чанаруудаар өөртөө  үнэлгээ хийнэ үү? Багшид тавигдах ямар ямар шаардлагууд байдаг вэ?  
15.  Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үүрэг, зорилго, үр дүн юу вэ? СХҮА-ны чиглэлүүд.  
16.  Сурган хүмүүжүүлэх зарчмууд, тэдгээрийг сургалтад хэрхэн хэрэгжүүлэх вэ?  Нэг зарчмыг жишээ болгон тайлбарлана уу?
17.  Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадвар, багшийн ур чадвар хаана, хэзээ, юун дээр харагдах вэ?  Багшийн эзэмшсэн байх чадварууд дээрээ үнэлгээ хийнэ үү?
18.  Сурган хүмүүжүүлэх харилцааны хэв маяг, харилцааны ур чадвар.  Багшийн харилцааны эерэг ба сөрөг хандлагууд тэдгээрийн үр дагавар юу вэ?
19.  Сурган хүмүүжүүлэх эв дүйн тухай. Багшийн харилцаанд түгээмэл гаргадаг алдаа юу вэ?  Өнөөгийн  багшийн харилцааны арга барилд дүгнэлт өгнө үү?
20.  Сурган хүмүүжүүлэх техник түүний төрөл. Багшийн өөрийгөө удирдах  техникийн төлөвшсөн байдал дээрээ үнэлгээ хийнэ үү? 
21.  Сурган хүмүүжүүлэх ёс зүйн дүрмийн агуулга. Багшийн ёс зүйн дүрэм хэрхэн хэрэгжиж байна вэ?
22.  Анги хамт олон. Анги хамт олны төлөвшилд багшийн үүрэг, Анги хамт олонтой ажиллах ажлыг хэрхэн төлөвлөх вэ?
23.  Ангийн багш эцэг эхийн хамтын ажиллагааны зорилго ач холбогдол ажлын чиглэлүүд, Эцэг эхийн  хурлыг хэрхэн  төлөвлөх вэ? 
24.  Багшийн хөгжил, Багшийн хөгжлийн үзэл баримтлалууд. “Багшийн хөгжил” хөтөлбөрийн агуулга (БШУЯ-ны сайдын 2012.11.22 А/136 –р тушаалын хавсралт)
25.  Сургалт түүний үүрэг зорилго. Орчин үеийн сургалтын гол шинжүүд.  байх вэ? Дадлагын үеэр хичээл дээр хэрхэн тооцож байв?
26.  Сургалтын технологи. Өөрийн зохион байгуулсан нэг  хичээлийнхээ  технологийн онцлогыг тайлбарлана уу?
27.  Асуудал шийдвэрлэх сургалт. АШС-ийн үе шатууд,  арга. Түүнийг хэрэгжүүлэх боломж.
28.  Сургалтын арга түүний орчин үеийн ангилал,  Сургалтын аргыг сонгож, хэрэглэхэд анхаарах зүйлүүд юу вэ? Жишээн дээр тайлбарлана уу?
29.  Сургалтын хэрэглэгдэхүүн, түүний үүрэг ач холбогдол. Хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, ашиглахад юу анхаарах шаардлагатай вэ? 
30.  Хичээл. Орчин үеийн хичээлийн онцлог юу вэ? Түүнд тавигдах шаардлагууд.
31.  Ээлжит хичээлийн төлөвлөлт, хичээлийн елементүүд. Нэг хичээлийн хөтөлбөрөөр жишээ авна уу?
32.  Үнэлгээ. үнэлгээний шалгуур түүнийг хэрхэн боловсруулах вэ? Тодорхой жишээ гаргаж тайлбарла. ЕБС-ийн суралцагчдын мэдлэг чадвар төлөвшлийг үнэлэх журам (2010 оны 08 дугаар сарын 06–ны өдрийн 361 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт)
33.  Сургууль түүний үүрэг, хэв шинж  үйл ажиллагаа, Сургуулийн  шалгуур. Тэнхим болон ЗАН ажилд багшийн оролцоо. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 сарын 13 өдрийн
А/293 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
. ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам.
34.  Хичээлээс гадуурх сурган хүмүүжүүлэх ажил түүнийг төлөвлөх, зохион байгуулах  онцлог. Зохион байгуулсан нэг ажил дээрээ тулгуурлан ярина уу?
35.  Бага дунд боловсролын  хууль түүний бүтэц, агуулга, багштай холбоотой гол заалтууд, тэдгээрийн ач холбогдлыг товч тайлбарлана уу?
36.  Засгийн газрын 2013 оны 295 дугаар
тогтоолын хавсралт ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД”  үндэсний хөтөлбөрийн үзэл санаа хэрэгжилтийн талаар товч танилцуулна уу?
(Ном, авьяас хөтөлбөрүүд)
Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалын хичээлийн онолын асуулт
1.    Хүүхдийн бүтээлд дүн шинжилгээ хийх   аргын  давуу болон сул талыг энэ төрлийн судалгаанд тулгуурлан тайлбарлах, багш ажилдаа яаж хэрэгжүүлэх вэ?
2.    Асуулгын аргын давуу болон сул тал, энэ төрлийн судалгаанд тулгуурлан тайлбарлах, судалгааны асуултад тавигдах шаардлага.
3.    Хүүхдийн сэрэл, хүртэхүйн хөгжлийн онцлог, сэрэл, хүртэхүйн зүй тогтлыг сургалтанд хэрхэн харгалзах вэ? Жишээн дээр тайлбарлана уу?
4.    Анхаарлын төрөл, чанарууд. Хүүхдэд эдгээр төрөл, чанарууд хэрхэн хөгжих  вэ? Сургалтын явцад хүүхдийн анхаарлыг идэвхжүүлэх арга зам
5.    Ойн төрөл, үйлдлүүд, ойн хувийн онцлог. Хүүхдийн ойн хөгжлийн онцлог,  ой тогтоолтын хэв шинжийг судлах судалгааг хэрхэн явуулах вэ?
6.    Сэтгэхүйн төрөл, чанарууд хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн онцлог, хүүхдийн логик сэтгэхүйн хөгжлийн түвшинг судлах арга зүй
7.    Сэтгэхүйн  үйлдлүүд. Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх ажлыг  хичээлээр зохион байгуулах арга хэлбэр
8.    Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлог, зүй тогтол, хөгжүүлэх арга зам
9.    Зоригийн чанарууд, хүүхдийн зоригийн хөгжлийн мөн чанар, зоригийн чанарууд төлөвшихөд багшийн нөлөө
10.  Оюун ухааны хөгжлийн мөн чанар, нөлөөлөх хүчин зүйлсийг сургуулийн   орчин, нөхцөл байдалтай  холбон тайлбарлана уу?
11.  Хүүхдийн зан төлөвийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс, зан төлөвийн эерэг шинж төлөвшихөд багшийн үүрэг
12.  Экстраверт ба интроверт сэтгэл зүйн хэв шинжтэй хүүхдийн онцлог, багш тэдэнтэй харилцахдаа юуг анхаарах вэ?
13.  Сангвиник темпераменттай хүүхдийн ерөнхий хэв шинж, эдгээр хүүхэдтэй багш хэрхэн харилцах вэ?
14.  Холерик темпераменттай хүүхдийн ерөнkхий хэв шинж, эдгээр хүүхэдтэй багш хэрхэн харилцах вэ?
15.  Флегматик темпераменттай хүүхдийн ерөнхий хэв шинж, эдгээр  хүүхэдтэй багш хэрхэн харилцах вэ?
16.  Меланхолик темпераменттай хүүхдийн ерөнхий хэв шинж, эдгээр  хүүхэдтэй багш хэрхэн харилцах вэ?
17.  Авьяасын төрөл, хүүхдийн авьяасыг илрүүлэх, хөгжлийг дэмжих арга зам
18.  Хүүхдийн сонирхол хэрэгцээ түүнд нөлөөлөх хүчин зүйлс болон сургалт??
19.  Сэдэл түүний тухай. Сурагчдын сурах сэдлийг идэвхжүүлэн хөгжүүлэх боломж, арга зам
20.  Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний онцлог. Багш хүүхдийн сэтгэл санааны байдлыг таних, ажиллах арга барил
21.  Хүүхэд түүний насны үечлэл. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, голлох үйл ажиллагаа, сургалтад тавигдах сэтгэлзүйн шаардлага
22.  Хүүхэд түүний насны үечлэл. Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, голлох үйл ажиллагаа, сургалтад тавигдах сэтгэлзүйн шаардлага
23.  Хүүхэд түүний насны үечлэл. Сургуулийн дунд ,ахлах насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, сургалтад тавигдах сэтгэлзүйн шаардлага
24.  Харилцаа түүний бүтэц, хэв шинж. Хүүхдийн харилцааны онцлогыг харгалзан хүүхэдтэй ажиллах нь
25.  Гэр бүл, эцэг эхийн зан үйлийн хэв маяг. Хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
26.  Сургалт, хүүхдийн оюуны хөгжлийн холбооны талаарх Оросын сэтгэлзүйч Л.С.Выготскийн онолын үзэл баримтлал, түүний сургалтад харгалзах нь (Ойрын хөгжлийн бүс)
27.  Хэрэгцээний онол. Сургалтын явцад хувь хүн тус бүрийн нөөц чадамжийг харгалзан үзэх боломж /А.Маслоу/
28.  Хүний хөгжлийн экологийн тогтолцоо
29.  Багшийн эцэг эх, хүүхдэд өгөх сэтгэлзүйн зөвлөгөө, түүний үе шат, баримтлах зарчмууд.
30.  Бүлэг хамт олны тухай, бүлгийн хөгжлийн үе шат. Анги хамт олон төлөвших үйл явцыг хэрхэн зохион байгуулж, яаж үнэлэх вэ?
31.  Хөгжлийн бэрхшээлийн ангилал, багш  хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ?
32.  Сэтгэл зүйн судалгаа, түүний онцлог, тавигдах шаардлага өөрийн судалгаан дээр ярина уу?
33.  Зохион бодохуй, хүүхдийн зохион бодохуйн хөгжлийн онцлог, жишээн дээр тайлбарлана уу? 
34.  Төсөөлөл, хүүхдийн төсөөллийн онцлог. Хичээл дээр өмнөх төсөөлөл дээр ажиллах нь
35.  Суралцахуйн сэтгэл зүйн онолууд, түүнийг сургалтад хэрэгжүүлэх боломж. 

36.  Багшийн сэтгэл зүйн боловсрол, түүний талаар өөрийн үнэлгээ хийнэ үү? 

No comments:

Post a Comment