menu

Wednesday, 17 December 2014

Шинэ номын танилцуулга


  Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Боловсролын салбарын шинэчлэл төслийн Багш бэлтгэх боловсролын шинэчлэл бүрэлдэхүүн хэсгийн  хүрээнд  боловсролын  чиглэлийн хэд хэдэн  ном орчуулагдан гарчээ. Зарим номын тухай товчхон танилцуулбал:
  1.    Ред. Ора Кова. “Багш хүн байнгын суралцагч” (Бэрхшээл боломжуудын талаарх бүтээлч бодол) Уг ном нь багшлах, суралцахуйн судалгааны байр суурь, багш болох эхний шат, мэргэжлийн тасралтгүй хөжилд тэнхимийн эрхлэгчийн үүрэг, багш мэргэжлийн бодлогын асуудлууд, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдсэн бөгөөд ном нь үндсэндээ багш эрэл хайгуул хийх замаар хөгжих, суралцах талаар
  2. Вэсли Нулл. “Киррикюлим хөтөлбөр” Мэргэжлийн багш нар болон хөтөлбөр боловсруулагчдад зориулсан энэхүү номонд хөтөлбөр түүний уламжлал шинэчлэл, хөтөлбөрийн төрлүүд, хөтөлбөр боловсруулах тухай
  3.  Берт Криймерс. Леонидас Кириакайдс, Паннаиотис Антонио. “Багшлахуйн чанарыг сайжруулахад Багшийн хөгжил”  номонд Багш бэлтгэх болон багшийн хөгжлийн тухай судалгааны товч тойм, 2-р хэсэгт Багшийн үр өгөөжийн судалгааны товч тойм, 3-р хэсэгт Багш бэлтгэх сургалт болон мэргэжлийн хөгжил нь суралцагчдын суралцахуйтай холбоотой багшийн онцлог хүчин зүйлсийг бүлэглэх асуудлыг хэрхэн авч үзэх, багш нарын ур чадварыг хөгжүүлэх асуудлыг
  4.   Антони Ж.Нитко, Сюзан М.Брүүкхарт нар “Суралцагчдын эзэмшсэн боловсролыг үнэлэх арга зүй” номондоо үнэлгээний үндэс, үнэлгээг боловсруулах болон ашиглах, стандарчлагдсан тестийг ашиглах болон тайлбарлах гэсэн хэсэгтэйгээр үнэлгээний онол арга зүйн талаар тус тус өгүүлжээ.    Оюутан, багш нараа эдгээр номууд манай сургуулийн номын сангийн бүртгэлд орсон тул уншиж танилцаарай.

No comments:

Post a Comment