menu

Sunday, 12 October 2014

“ӨӨРИЙГӨӨӨ ӨӨРЧИЛЬЕ” ТӨСӨЛ БИЧИХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Зохион байгуулагч багш М.Ичинноров
              Уралдааны зорилго: Оюутнуудыг өөрийгөө таних, нээх, хөгжихөд нь сэдэл бий болгох, хөгжилд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Уралдаанд хэрхэн оролцох вэ?
*         Бүх курсийн оюутнууд хамрагдана.
*         Төсөл гэж юу вэ? Төсөл хэрхэн бичих талаар уншиж судална.
*         Өөрийгөө өөрчлөх хөгжүүлэх төсөл бичнэ.
            Шагнал урамшуулал:
·      Шилдэг төсөл шалгаруулна.
·      Төслөө хэрэгжүүлэхэд тань сэтгэл зүйн болон арга зүйн зөвлөгөө тусламж үзүүлнэ.
·      Ном дурсгалын зүйлээр урамшуулна.
     Төсөл хүлээн авах хугацаа: 2014.12.01 хүртэл
            Зөвлөмж.
            Таны бичих төсөл  ямар бүтэцтэй байх вэ?
*    Төслийн нүүр (Төслийн нэр, овог нэр, э-майл хаягаа тодорхой бичнэ)
*    Төслийн товч танилцуулга. Танилцуулгыг дараах  агуулгын дагуу  нэгээс хоёр өгүүлбэрээр  товч бичнэ. Үүнд:
-Төсөл
 бичих шалтгаан, үндэслэл юу вэ? 
-Төслөөс
хүлээгдэж буй үр дүн юу вэ?
-Төслийг
хэдий, хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ?
-Төсөлд хэдий хэр
хүч, цаг, хөрөнгө мөнгө шаардлагатай вэ?
*     Төслийн үндэслэл.  Энд төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэл хэрхэн төлөвлөж тооцсноо дараах хэсгүүдээр тайлбарлан бичнэ.
a. Шийдвэрлэх гэж байгаа асуудал, түүний одоогийн байдал
b.Төсөл хэрэгжүүлснээр
хүрэх үр дүн
c.Төслийн үр ашиг хэрэгжүүлэх давуу тал
e.
Зарим нэг  тусламж хүсэх шалтгаан
*    Төслийн зорилго. Төслийн зорилгыг тодорхой өөрийн нөхцөл боломжтой уялдуулан биелэгдэх боломжтойгоор тодорхойлсон байна. Мөн зорилгыг хэрэгжүүлэх алхамуудаа нарийн тодорхойлсон байх   
*    Төсөл хэрэгжүүлэх одоогийн байдал  (Одоо өөрт байгаа эдийн засгийн болон бусад боломжуудыг бичнэ.)
*    Эрсдлийн тооцоо судалгаа (уг төслийг хэрэгжүүлэхэд гарч болох эрсдэлүүд: цаг хугацаа, өөрийн зан төлөв, хүч боломж...)
*    Төслийн явцыг хянах, өөрийн үнэлгээ хийх (төслийг хэрэгжүүлэх явцдаа хэрхэн, хэдий хугацаанд хянах, ямар шалгууруудаар үнэлж болохыг бичнэ.)
*     Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа (үйл ажиллагаа бүрийг ямар зорилготой, дэс дараатай, юу шаардагдах, ямар хугацаанд хийх зэргээр ойлгомжтой тусгана. )
*    Төслийн төсөв (Уг төслийг хэрэгжүүлэхэд юу шаардагдах, ямар хэмжээний мөнгө зарцуулах зэргийг тодорхойлно.)
Яаж санаагаа олох вэ?
     Эхлээд өөрийн өмнө ямар бэрхшээл байгааг жагсааж бич.
Мөн ямар нэгэн шинэ дадал хэвшил өөртөө бий болгох, эсвэл ямар нэг муу дадал хэвшлээс салах, шинээр ямар нэг зүйлийг сурах, ямар нэг чадвараа илүү хөгжүүлэх гээд ямар асуудлууд байгаа талаараа ч жагсаан бичиж үзээрэй. Эндээс чи санаагаа олно.   
Юуны түрүүн Төсөл гэж юу вэ? Түүнийг хэрхэн бичих вэ? гэсэн ойлголттой болох шаардлагатай. Үүний тулд холбогдох ном гарын авлага болон интернетээс уншиж судлаарай.
Оюутан танд амжилт хүсье!
 




.

No comments:

Post a Comment