menu

Tuesday, 30 September 2014

Хөрвөх ангийн оюутнуудын хичээл даалгавар

Хөрвөх ангийн оюутнуудын анхааралд 
1.Семинарын хичээл бүрийн агуулгыг судалж холбогдох ном зохиол уншиж, дасгал даалгаврыг гүйцэтгэнэ. Дараах хаягаар илгээнэ үү michko_0725@yahoo.com
2. Дасгал ажлын дэвтэр дээр ажиллана.   


Семинар 1

·         Дасгал 1. Хичээлийн үүрэг зорилготой уялдуулан миний зорилго сэдвийн хүрээнд бага хэмжээний эсээ бичнэ. Сэдэв: Миний зорилго (Бага хэмжээний эсээ)
·         Үнэлгээний шалгуур:
-       Эсээ тодорхой нэртэй эсэх
-       Зорилго тодорхой эсэх
-       Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлийн үүрэг зорилготой уялдаатай эсэх
-       Найруулга зүйн алдаа
-       Эсээний бүтэц эхлэл, үндсэн хэсэг төгсгөл хэсэг
Оюутан бүрт багш зөвлөгөө өгнө. Дахин сайжруулан бичнэ.
Семинарын хичээл 2
 Сэдэв: Хүүхдийн насны үечлэл, хөгжлийн онцлог
Унших материал:
·         Ш.Ичинхорлоо. Хүүхдийн хөгжил. УБ.2007. Хуудас 11-38
·          Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс. МУБИС. УБ., 2006. Хуудас 19-23

Даалгавар.  Оюутан бүр дараах даалгаврыг гүйцэтгэнэ.  
1.     Хүүхдийн хөгжил төлөвшил гэж юуг хэлэх вэ?  Тодорхойлолт дээр ажиллах, ойлгох, дэвтэртээ өөрийн ойлголтоо бичих  
2.     Мэдээллийг дараах хүснэгтийн дагуу бичиж боловсруулна.  

Насны үечлэл
Төлөвшлийн онцлогууд
Насны онцлог шинж чанар
Тэдэнтэй ажиллах ерөнхий арга барил
0-1



1-3



3-6



6-11



12-16



17-18




1.     Уншиж судалсан зүйлийнхээ талаар бодон, эргэцүүлж дараах асуултад хариулна уу.  
Асуулт:
a.     Хүүхдийн насыг үечлэх үзүүлэлтүүдийг нэрлэнэ үү?
b.    Насны ямар ямар үечлэлүүдийг дэвшүүлсэн байна вэ?
c.     Нас бүрт хүүхдийн хөгжил юугаар ялгаатай байна вэ?   

2.     Даалгаварууд  
Даалгавар 1. Зарим аав ээжүүд 2 настай хүүхдийн “би өөрөө” гэсэн хандлага хүсэлтийг хязгаарлах нь бий. Ихэнхдээ “чи чадахгүй”  гэж эсэргүйцэх, дургүйцэх, эсвэл хэтэрхий хянах, үргэлж зааварчлах байдал их гаргадаг.
·         Энэ байдал хүүхдийн хөгжил төлөвшилд ямар хор нөлөө учирч болохыг онолын үндэслэлтэй тайлбарла.
Даалгавар 6-12 насны хүүхдийн хөгжил, хүн болон төлөвших шинж чанаруудыг тодорхойлохдоо тоглох сурах үйл ажиллагаатай холбон тэдгээрийн гүйцэтгэх үүргийг авч үздэгийн учир юу вэ? . Онолын үндэстэй тайлбар хийнэ үү.
Даалгавар .Өсвөр насны хүүхэдтэй нөхөр мэт хүндэтгэн харилцахыг чухалчлан үздэг. Үүнийг голлох үйл ажиллагаатай холбон тайлбарлана уу.
Даалгавар. Нийгмийн ажилтан 5. 6 дугаар ангийнхантай уулзалт ярилцлага зохиов. Ярилцлагын үед  “Та нар ямар хүнийг тэсвэр  тэвчээртэй, Ямар хүнийг  бие даасан  хүн гэж хэлэх вэ? гэж асуухад:
-       Маргаан зөрчдөөний үед  хэнд  хэзээ ч бууж өгдөггүй.
-       Бусдын биш өөрийн санаа бодлыг илүүд үздэг.
-       Юмыг зөвхөн өөрийнхөөрөө хийдэг
-       Бусдаас тусламж авахыг хүсдэггүй бие даасан хүнийг хэлнэ хэмээн хариулав.
Асуулт:
a.     Хүүхдүүдийн бие хүний дээрх чанаруудын талаарх  ойлголт хандлагад үнэлгээ өгнө үү?
b.    Харин таны ойлголт юу вэ?

Зугаатай дасгал:
Баг тус бүр1 минутын турш тухайн насны хүүхдийн хүүхдийн онцлог чанарыг тасралтгүй нэрлэх.

 Тест дээр ажиллана.

“Хүнсний ногоо” сэдэвт хичээл зохион байгуулахдаа тоглоомын хэлбэрийг ашиглажээ. Багш юуг харгалзан үзсэн вэ?
a.   Насны онцлогийг
b.   Хичээлийн сэдвийг
c.   Хүүхдүүдийн хүсэл сонирхолыг

Семинар 3
Сэдэв: Ажиглалтын аргаар хүүхдийг судлах нь
Унших материал:
·         Сэтгэл судлалын хичээлийн лекцээ (Судалгааны арга: ажиглалтын арга ) эргэж харах, Тэмдэглэл хөтлөх, баримтуудаа цуглуулах, бүртгэх талаар  эргэж харах
·         Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс. МУБИС. УБ., 2006 103-105 хуудас
·         С.Цэнд, Ш.Ичинхорлоо. Сурган хүмүүжүүлэх зүйн ерөнхий үндэс 31-35 хуудаснаас унших

Бие даан хийх даалгавар.
Оюутан бүр 6- 16 насны нэг хүүхдийг ажиглаж ажиглалтын тэмдэглэл хөтлөнө.
Ажиглах чиглэл:
1.     Бие бялдрын өсөлт хөгжилт. Биеийн ерөнхий хөгжлийн талаар мэдээлэл цуглуулах (хөдөлгөөн, хөдөлгөөний эвсэл, хурд, өндөр гм)
2.     Хүүхдэд ажиглагдаж буй дадал хэвшлүүд (гараа шүдээ угаах, хувцасаа хураах, эвхэх, хүнтэй мэндлэх, талархалаа илэрхийлэх гм бусад)
3.     Сурах үйл ажиллагаандаа хандах хандлага ( хичээлийн бэлтгэл , даалгавар, сонирхол )
4.     Мөн чиний сонирхон  ажигласан зүйлүүд байж болно.
Ажиглалтын аргаар судалгаа хийхдээ :
Ажиглалт хийх арга барил:
·         Ажиглалтын зорилго тодорхойл
·         Ажиглах хугацаагаа тодорхойлох
·         Юуг ажиглахаа тогтоох  (чиглэлүүд)
·         Ямар үед ажиглахаа тогтоох  Ж-нь тоглож байхдаа, гэртээ, харилцаж байхдаа гм
·         Ажиглалтын хүснэгт бэлдэж авах
·         Мэдээллээ цуглуулах
·         Цуглуулсан баримтаа нэгтгэх дүгнэлт гаргах

Ажиглалтын тэмдэглэл хөтлөхдөө дараах хүснэгтийн дагуу ажиллаж болох юм.

Ажиглалтын чиглэл (юуг ажиглахаа бичнэ.)
Ажигласан зүйлүүд (баримтууд, жишээнүүд)
Дүгнэлт (хүүхдийн хөгжлийн талаар өөрийн санааг бичнэ.)
1.      



2.      



3.      



4.      




Онолын мэдлэгийг шалгах даалгавар
Тест 1
Ажиглалтын арга нь
a)     Сурган хүмүүжүүлэх ухааны судалгааны үндсэн арга
b)    Туршилтын аргын нэг хэсэг
c)     Сэтгэл судлалын судалгааны арга  

Тест 2  Ажиглалтын аргын гол зориулалт юу вэ?
a)     Мэдээллийг бүртгэх
b)    Судалгаа хийх
c)     Дүгнэлт гаргах
Тест 3.Ажиглалтын аргыг явуулахад багшаас ямар үйлийг шаарддаг вэ?
a)     Бичих баримт бүртгэх
b)    Харах, сонсох, тэмдэглэл хөтлөх
c)     Харах үйл
Тест 4. Сурган хүмүүжүүлэх ажиглалтын ердийн ажиглалтаас ялгагдах онцлог юу вэ?
a)     Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг ажигладагаараа
b)    Тодорхой зорилго чиглэлтэй, арга аргачилалтай байдгаараа
c)     Мэдээллийг сайн бүртгэхийг шаарддагаараа
Тест 5. Аль нь мэдээ баримтыг бүртгэх тусгай арга биш вэ?
a.     Категорыг системчлэх
b.    Бичиж тэмдэглэх
c.     Тэмдэгтийг системчлэх
d.    Цагийн шугам
Тест 6. Ажиглалтын аргын давуу талуудыг сонго.
e.     Багш бүр хэрэглэх боломжтой
f.     СХ үзэгдэл юмсыг байгаа байдлаар нь харж чаддаг
g.    Их хэмжээний материал цуглуулах боломжтой
h.     Боловсруулалт зайлшгүй хийхийг шаарддаг.
Тест 7. Нөхөх тест 
Тохирох үгийг нөхөж бич.
1.     Тодорхой бэлтгэлгүй арга зүй боловсруулаагүй ажиглалтаар шаардлагатай ................................................................. бүрэн цуглуулж чадахгүй.

2.     Бүлэглэсэн үзүүлэлтийн давтамжийг ................................. .................... хэлбэрийг ашиглавал тохиромжтой юм.
Тест 8. Ажиглалтын аргаар судалгаа хийхэд багш..................................... юуг илүү анхаарах вэ?
a)     Ажиглалтын арга зүйг боловсруулах
b)    Зорилго тавих
c)     Хаана ажиглахаа бодож төлөвлөх
d)    Шууд ажиглах

Семинар 4

 Сэдэв: Хүүхдийн эрхийн тухай

Уншиж судлах материал:
·         Хүүхдийн эрхийн конвенц. С.Цэнд, Ш Ичинхорлоо Сурган хүмүүжүүлэх зүйн ерөнхий үндэс. Хуудас- 227-243 
Оюутан бүр:
1.     Хүүхдийн эрхийн конвенцийн үүрэг ач холбогдол юу вэ?
2.     Хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байна гэж та боддог вэ?
3.     Хүүхдийн эрх зөрчигдөж буй шалтгааныг та юу гэж үзэх вэ? зэрэг асуултад хариулж бичнэ үү.  
Дараах тест дээр ажиллана уу?
Даалгавар1
Хүүхдийн эрхийн конвенц гэж юу вэ?
a)     Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ
b)    Хүүхдийн эрхийн тунхаглал
c)     Хүүхдийн эрхийн тухай хууль
d)    Хүүхдийн эрхийг хамгаалахад энэхүү гэрээнд нэгдсэн улс орнуудад хандсан уриалга
Даалгавар2 Хүүхдийн эрхийн тухай конвнцед тусгагдсан гол санааг тодорхойл
a)     Дэлхий дахинд эрх чөлөө, шударга ёс энх тайвныг хангах талаар 
b)    Хүүхдийн  эрхийг  хамгаалах үүрэг хариуцлагыг тодорхойлж өгсөн
c)     Хүүхдийн эрхийг  хэрхэн хамгаалах талаар 
d)    Хүүхдийн эрхийн тухай.
Даалгавар 3. Хүүхдийн эрхүүдийг жагсаан бич.
........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Даалгавар 4. Хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх ялгаатай юу?
a)     Ялгаатай
b)    Ялгаагүй
c)     Мэдэхгүй
Учир нь ...................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Даалгавар 5. Хүүхдийн эрхийг хамгаалах байдалд үнэлгээ өгнө үү?
a)     Маш сайн
b)    Хангалттай
c)     Хангалтгүй
d)    Маш муу
Яагаад ингэж үзэх болсон үндэслэлийг товч бич ...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Даалгавар 6. Хүүхдийн эрх зөрчигдөж байгааг та алинтай нь холбон тайлбарлах вэ?
a)     Хүүхдийн эрхийг мэддэггүй учраас
b)    Хүүхдийг ойлгодоггүйгээс
c)     Хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаагүйгээс
Даалгавар 7.
1.     Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахын ач холбогдлыг тодорхойлно уу?
...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Семинар 5  

Сэдэв: Хүүхдийн нийгэмших үйл явц.

Уншиж судлах материал: Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс. Хуудас 24-30

Оюутны бие даан хийх дасгал даалгаврууд

Уншсан материалаас дараах асуултын дагуу бичнэ үү.    
  1. Нийгэмшихүйн чадамжуудыг жагсаан бичнэ үү.
  2. Нийгэмшихүйн хэдэн үе шат байдаг вэ? Шат бүрээр онцлогийг нь товч бичнэ үү.
  3. Хүүхдийн нийгэмшихүйн үйл явцын онцлог юу вэ? 

Даалгавар 1. Нийгэмшихүйн талаар тайлбарласан доорх хандлагуудаас алинтай санал нэг байна вэ?
a)    Нийгэмших үйл ажиллагаа нь хүн тухайн нийгмийн нөхцөл байдалд дасан зохицох үйл ажиллагаа гэж үздэг.
b)    Нийгэмших гэдэг бол хүн өөрт хэрэгтэй нийгмийн шинж чанаруудыг өөртөө  төлөвшүүлсэнээр эргээд нийгэмдээ нөлөөлдөг идэвхтэй үйл ажиллагаа гэж үздэг хандлага
Даалгавар 2. Нийгэмшихүйн үе шат бүрийн нэрийг бинэ үү. 
a)    1-р үе шат...............................................................  
b)    2-р үе шат ..............................................................
c)    3-р үе шат................................................................
d)    4-р үе шат................................................................
Даалгавар 3. Нийгэмшихүйн шат бүрийн онцлогийг  үе шат бүртээр тодорхойлж ард нь бич.  
Өөрийгөө бусадтай харьцуулах, үнэлэх-
Би өөрөө мэдрэмж төлөвшдөг-
Бусадтай хуваалцах, дотносох-
Хүүхэд өөрийн хэрэгцээгээ мэдрэх-

Даалгавар 4. Хүүхдийн нийгэмших үйл ажиллагаа анхандаа идэвхгүй бусдыг даган дууриах шинжтэй байснаа дараа нь идэвхтэй болж өөрийн гэсэн онцлогийг агуулж эхэлдэг.  Тэдний өмнө шинэ хэрэгцээ бий болсоноор түүнийгээ хангах үүднээс идэвхтэй болж ирдэг гэсэн нь
a.    Нийгэмшихүйн тодорхойлолт
b.    Хүүхдийн нийгэмшихүйн онцлог
c.    Нийгэмшихүйн чадамж
Даалгавар 5. Дараах чадамжуудаас аль нь нийгэмшихүйн чадамж биш вэ?
a.    Бусдыг ойлгох болон өөрийгөө бусдад ойлгуулах
b.    Өөрийн зан төлөвөө хянах
c.    Асуудлыг бие даан шийдвэрлэх бусдаас хэт хараат биш  байх
d.    Нөхцөл байдалд зохицсон уян хатан оновчтой шийдвэр гаргаж чаддаг байх
e.    Өөрийн санааг бичгээр илэрхийлэх
f.     Бусдыг сонсох
Даалгавар: 6 Дараах кейс дээр ажиллаж ир.  
.
4 настай хүү Б  хүүхэдтэй хамтран тоглохыг байнга хүснэ. Нэг өдөр хажуу айлын хүүхэдтэй тоглож байгааг ээж нь ажиглан суулаа. Гэтэл хүү нь нөгөө хүүгийн өрж тавьсан тоглоомыг нурааж өөрөөр тавих, тоглоомы нь булаан авах, зааварчлах зэргээр зөвхөн өөрийн үзэл бодлын үүднээс хандаад байгааг харав. Тэгж байснаа 2 хүүгийн хооронд маргаан үүсэв бололтой  нэг нь уйлж эхлэв.
Асуулт:
  1. Юуны учир энэ насны хүүхдүүдэд ийм байдал ажиглагдаж байна вэ? Нийгэмшихүйн үе шаттай холбон тайлбарлана уу?

Даалгавар 7. Дараах сэдвийн хүрээнд бага хэмжээний эсээ бичнэ үү. 
Сэдэв: Хүүхдийн нийгэмшихүйн явцад гэр бүлий нөлөө ( Өнөөдрийн гэр бүлийн орчны талаарх жишээ баримтад тулгуурлана уу.)

Семинар 6.
Сэдэв: Хүүхдийн хөгжин төлөвших чиглэлүүд
Унших материал:
  • Ш.Ичинхорлоо. Хүүхдийн хөгжил. УБ.2007. Хуудас 11-38
  • Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс,  30-38 хуудас , МУБИС., 2006
  •  С.Цэнд, Ш. Ичинхорлоо Сурган хүмүүжүүлэх зүйн ерөнхий үндэс, Уб 2006.хуудас 61-107
Даалгавар:
ü  Оюутан сэдвийг уншиж судална. Өөрт хэрэгтэй зүйлээ бичиж тэмдэглэнэ.
ü  Оюун ухааны хөгжил төлөвшил сэдвийг оюутан бүр уншиж судлан шалгуурыг жагсаан бич. Тухайлбал: мэдлэгтэй байх, сэтгэх гм
Сонгож хийх, бичих даалгавар. Дараах 2 даалгаврын аль нэгийг сонгон хийнэ үү.   
1-р даалгавар. Хүүхдийн ёс суртахууны төлөвшлийн талаар  сургууль дээр зохиогдож буй ажил түүний үр өгөөжийн талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах (хүүхдүүдтэй ярилцах, асуулга боловсруулж судалгаа авах, эсвэл ажиглалт хийх )
Судалгааны асуулт дараах байдлаар боловсруулж болно. Ж-нь:  
-       Танай сургууль дээр ёс суртахууны хүмүүжилтэй холбоотой ямар ажлууд зохиогдож байсан бэ? Бичнэ үү. ...........................................
-       Уг ажил таны сонирхолд нийцдэг үү?
a.    Тийм
b.    Үгүй
c.    Заримдаа
-     Багш нар өөрийн хичээл дээр ёс суртахууны хүмүүжлийн сэдвээр ярилцах болон зөвлөгөө өгдөг үү?
a.    Тийм
b.    Үгүй
c.    Хааяа
-     Үе тэнгийнхэнийхээ хүмүүжил соёлын түвшин ямархуу байна гэж боддог вэ?
a.    Сайн
b.    Дунд зэрэг
c.    Тааруу
2-р даалгавар.  Оюутнуудын хөдөлмөр, эдийн засгийн боловсролд үнэлгээ өгөх (оюутны хөдөлмөрч чанар, цаг ашиглалт, төлөвлөлт хийх хэрэгжүүлэх чадвар, өөрийн ажилдаа дүн шинжилгээ хийх байдал, нягт нямбай хичээнгүй байдал зэрэгт ангийн оюутны хүрээнд судалгаа хий.  
Хэлэлцүүлэгийн сэдэв
Хүүхдийг хөдөлмөрч, хичээнгүй болоход багш хэрхэн дэмжих вэ?  Өөрийн санаа бодлыг бичнэ үү?
Дасгал ажлууд:  
Дасгал1.
Дараах ажлуудыг аль чиглэлийн хүрээнд явуулж болохыг тодорхойлон чиглэл тус ыүрийн нэрийг ард нь бичнэ үү.
a)    Эрүүл ахуйн зөвлөгөө -
b)    Олимпийн аваргатай хийх уулзалт-
c)    Оюун ухааны хөгжлийн судалгаа-
d)    Спортын өдөрлөг-
e)    “Хариу нэхээгүй тус” аян  -
f)     Үерхэл нөхөрлөлийн талаар сэтгэл зүйчийн зөвлөгөө-
Дасгал 2.
Дараах шалгуурын аль нь ёс суртахууны хүмүүжлийн шалгуур биш вэ?
a.    Шударга
b.    Үнэнч
c.    Цэвэр нямбай
d.    Хүндлэмтгий
Дасгал 3. Аль нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой ойлголт вэ?
a.    Ангийн жижүүр хийх
b.    Дүүгээ асрах, хайрлах
c.    Найзыгаа сонсох, ойлгох
Дасгал 4. Аль нь эрүүл мэндийн зөв дадал хэвшил вэ?
a.    Сургуулийн дүрмийг дагаж мөрдөх
b.    Бохирдох тоолонд гараа угаах байдал
c.    Төлөвлөсөн ажлынхаа үр дүнг тооцох
d.    Тогтмол цагт унтах, босох
Дасгал 5. Дараах санааг цааш нь үргэлжлүүлэн богино хэмжээний эсээ  үргэлжлүүлэн бичнэ үү?
Эсээ
Хүүхдэд ёс суртахууны хэм хэмжээ төлөвшихөд  багшийн харилцааны хандлага, арга барил чухал үүрэгтэй тодорхой үүрэгтэй.....

Семинар 7
Сэдэв: Хүүхэд сурлагаар хоцрох асуудал
Уншиж судлах, мэдлэг эзэмшихэд ашиглах материал:
  • Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс,  187-192 хуудас , МУБИС., 2006 
  • Б.Бор “Сурагчид сурлагаар хоцорч сул сурдаг шалтгаан” Боловсрол.1992, №1 Хуудас 38-44
  • З.И. Калмыкова. “Сурлагаар хоцрох явдлаас сэргийлэх сэтгэл судлалын үндэс” “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл 1984. №4,5,6

Бие даан хийх ажил  даалгавар:
Даалгавар 1. Хэлэлцүүлэгийн сэдвээр бичих: Сурлагаар хоцорч буй хүүхэд яавал амжилттай сурах вэ? Ямар боломж байгааг бичнэ үү?
Даалгавар 2.  Уншсан материалаа ашиглан дараах ажлуудыг хийнэ үү.
  1. Уншсан зүйлийнхээ  гол санааг, тодорхойлж агуулгын хүрээг гарга. (mind map  ашигла)
  2. Сурлагаар хоцроход багшаас үүдэлтэй ямар шалтгаан байна вэ?
  3. Судалгаа хийх: ЕБС-ийн сурлагаар хоцорч байгаа нэг хүүхдийг сонгон авч судлан сурлагаар хоцорч буй шалтгааныг тодорхойлж дүгнэлт гаргана.
Судалгаа хийхдээ:
Ø  Судалгааны зорилго: Хоцрогдлын шалтгааныг илрүүлэхэд чиглэгдэнэ.
Ø  Судалгаа авах арга: Асуулга болон ярилцлагын аргуудыг хэрэглэнэ. Мөн ажиглалтын аргыг давхар хэрэглэж болно. Эхлээд судалгааны асуултаа боловсруулна.  Асуултууд нь сурагчийн хичээлдээ хандах хандлага, хичээл нь ойлгомжтой байдаг эсэх, ойлгохгүй тохиолдол байдаг эсэх, хичээлийн бэлтгэлийн талаар, даалгавар нь ойлгомжтой байдаг эсэх, бие даан хийх талаар, хичээлээ тасалдаг эсэх (ямар шалтгаанаар) зэрэг гол гол зүйлийг ерөнхийд нь илрүүлэхээр асуултаа бэлтгэх
Ø  Бас тухайн хүүхдийн хичээл дээр байгаа байдлыг ажиглан тэмдэглэл бичиж баримт цуглуулж болно. (идэвх оролцоо, суудлын байрлал....гм )
Ø  Хүүхдээ сонгох (Амжилтгүй суралцаж байгаа 1 сурагч эсвэл нэг хичээлийн хүрээнд хоцрогдсон сурагч байж болно. )
Судалгааг авахдаа Сурлагаар хоцрох шалтгааныг жагсааж тухайн хүүхдэд аль нь илүү тохиолдож байгаа талаар “шалгах хуудас”-аар судалгаа авч болно. Ж-нь:
 Шалгах хуудас
Тийм бол ард нь  нэмэх (+) тэмдэглэгээ тавих.
1.    Хичээлд ямар нэг шалтгаанаар очихгүй тохиолдол байгаа эсэх
2.    Хичээлээ ихэнхдээ ойлгодог эсэх
3.    Багшийн тайлбар, яриа ойлгомжтой эсэх
4.    Багшийн яриаг сайн сонсдог эсэх ....
Цааш нь шалтгаантай холбоотой санаануудыг үндэслэн бичнэ үү.

Дасгал, тестүүд
  1. Сурлагын хоцрогдол гэж юу вэ?
a)    Тухайн цаг хугацаанд нь хичээлийн агуулгыг эзэмшиж чадахгүй байгаа байдал
b)     Хичээлдээ муу үнэлгээ авах
c)    Сургалтын явцад хэд хэдэн хичээлээр хөтөлбөрийн материалыг цаг хугацаанид нь өөрийн болгож эзэмшиж чадаагүй байдал
  1. Сурлагаар хоцрох магадлал .......................................өндөр
a)    Хүүхэд үзсэнээ цаг тухайд нь давтахгүй бол
b)    Багш цаг тухайд нь оновчтой арга хэмжээ авч ажиллахгүй бол
c)    Эцэг эх анхаарч дэмжихгүй бол
  1. Дараах өгүүлбэрийн агуулгыг гүйцээн нөхөж бич.
Багш дунд түвшний сурагчдыг анхааралтай ажиглаж ................................................ байнга урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай.
  1. Хүүхдийн сурах арга  барилтай холбоотой шалтгааныг жагсаан бич. (Зөв, оновчтой хариулт бүр 1 оноо
  2. Багшийн сурган хүмүүжүүлэх арга барилтай холбоотой шалтгааныг жагсаан бич. (Зөв, оновчтой хариулт бүр 1 оноо)
  3. Хүүхэд ихэнхдээ сурлагаар хоцорч болох  шалтгааныг алийг нь гол гэж үзэж байна вэ?
a)    Багш цаг тухай бүрд нь хяналт тавьж тодорхой арга барилаар ажиллахгүй байх
b)    Хүүхдийн өөрийнх нь идэвх оролдлого муугаас
a)    Гэр орны нөхцөл байдал
  1. Багшийн сурлагаар хоцрогчидтой ажиллах арга барил хүүхэд бүр дээр .........
байна.
b)    Нэг арга барил
c)    Өөр өөр
Яагаад?..........................................................................................................................................
  1. Хүүхэд удаан сэтгэдэг, унших арга барил эзэмшээгүй, бие даан ажиллах чадваргүй байгааг ямар шалтгаантай холбон тайлбарлах вэ?  
a.    Хүүхдийн хувийн онцлогтой (зөв хариулт)
b.    Багштай
c.    Бусад зүйлтэй
  1. Ангийнхаа оюутны сурлагаар хоцрогдох байдлын талаар үнэлгээ хийнэ үү. Бичсэн байдлаас шалтгаалан 1-5 хүртэлх оноо





















No comments:

Post a Comment