menu

Thursday, 3 April 2014

Хүн байх ухаан хичээлийн стандарт



Хүн байх ухаан хичээлийн стандарт

·           Мэргэжлийн индекс: D 14060
·           Хичээлийн код: Hum  403
·           Кредит: 2
·           Хамрах хүрээ: 1-р дамжааны оюутнууд.
·           Судлах цаг: II улиралд 1\2, Нийт цаг:48 (лекц-16 цаг, семинар-32цаг)
·           Хичээлийн залгамж холбоо:  
o  Босоогоор:     Өмнөх:   Суралцахуйн удиртгал,
Дараах:  Сурган хүмүүжүүлэх зүй
o   Хэвтээгээр: Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй
·           Хичээлийн зорилго: Хүний амьдралын, хүн байхын утга учир мөн чанарыг ойлгон багш хүний зайлшгүй эзэмшвэл зохих чадварууд төлөвшихөд туслана.

·           Агуулгын хүрээ: Зөв үг яриа, Зөв бодол санаа, Зөв хандлага, Зөв үйл, Зөв амьдрал буюу хайр хүндлэл, Зөв эргэцүүлэл, Зөв тэмүүлэл хүсэл мөрөөдөл, Зөв бясалгал буюу төвлөрөл

·           Сэдэв тус бүрийн хүрээнд оюутны зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадварууд

Сэдэв
Мэдлэг, чадвар
Үнэлэх арга, хэлбэр
1       
Зөв үг яриа
Зөв үг яриа гэж юу болох түүний нөлөө, хэрхэн санаагаа зөв илэрхийлэх талаар ойлголт мэдлэг, хандлагатай болно.
1 эш дээр өөрийн санаа, үзэл бодол санаагаа илэрхийлэн бага хэмжээний эссэ бичнэ.
2       
Зөв бодол санаа
Бодол санаа түүний үр дагаврын тухай ойлгож өөрийн бодол санаагаа цэгцлэх, өөрийгөө удирдах хянах чадварт суралцах

Хандлагын сэдэвтэй кейс дээр ажиллуулах

Өөрийн хандлага, бодол санаагаа ажиглаж үнэлгээ хийх эргэцүүлэмж бичих
3       
Зөв хандлага
Хандлага нь хүний үйл ажиллагаа, биеэ авч явахын илрэл болох талаар ойлгох, зөв ба буруу хандлагын үр дагаврын талаар дүгнэлт хийх
4       
Зөв үйл,
Үйл ажиллагааны онцлог, үйлийн зорилго, үйлийн үрийн тухай ярилцах өөрсдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх
Ангидаа үр ашигтай нэг үйл ажиллагаа зохион байгуулах
(Багшийн ажил)
5       
Зөв амьдрал буюу хайр хүндлэл
Хайрын утга учир, хайрлахын мөн чанарыг мэдэх, амьдралын хэв маягаа тодорхойлох
Өөрийн хайр хүндлэлийг хэрхэн илэрхийлсэн талаар бусдадаа ярих
Өдрийн дэглэм, эсвэл зөв хооллох амрах ажиллах, сурах үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулж буй талаар өөрийн үнэлгээт эргэцүүлэмж бичих

6       
Зөв эргэцүүлэл
·         Эргэцүүлэхийн ач холбогдолыг мэдэх, эргэцүүлэхэд суралцах,

Өөрийн сонгосон нэг сэдвээр эргэцүүлэмж бичих
Жишиг сэдэв:
-       Мэдлэг түүний хүч
-       Оюун ухаан түүнийг хөгжүүлэхүй
-       Би
-       Суралцах арга ухаан
-       Хичээл дээр
-       Унших нь танин мэдэхүй болох нь
-       Чадвар
-       Сэтгэхүй
-       Сэтгэлгээ


7       
Зөв тэмүүлэл хүсэл мөрөөдөл
Хүсэл мөрөөдлийн тухай
хүсэл мөрөөдлөө зураглах, түүнд хүрэх арга зам тодорхойлох
Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлох, мөрөөдлийн альбом хийх
8       
Зөв бясалгал буюу төвлөрөл


Бясалгалын мөн чанарыг ойлгох, амьдрал үйл ажиллагаандаа бясалгалыг хэрэглэх

Бясалгалын энгийн дасгал элементүүдээс нэгийг судлан зурагт хуудас хийж бэлтгэх, бусдад зааж сургах

Боловсруулсан ........................Сурган сэтгэл судлалын багш М.Ичинноров








No comments:

Post a Comment