menu

Friday, 4 April 2014

Зөвлөмж




Оюутан та смарт картаа яаж  захиалах вэ?
Смарт(виза) карт гэж юу вэ?
Энэхүү виза карт нь арван сарын хугацаатай буюу есдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-н хүртэл хүчинтэй байна. Смарт картыг
-нийтийн тээврээр зорчих
-зарим үйлчилгээний төвд хөнгөлөлттэй үйлчлүүлэх
 -лизингээр ipad худалдаж авах
-оюутны тэтгэлэг 70200 төгрөгөө авахад ашиглана.

 Картаа яаж захиалах вэ?
Оюутны смарт (виза) картыг өөрийн сургуулийн оюутны зөвлөлөөр дамжуулан захиална. Захиалахад авч ирэх зүйлс:
·         Картын үнэ 5900 төгрөг
·         3x4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
·         Иргэний үнэмлэх
Анхааруулга: Картаа хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд дахин захиалах боломжтой.


Оюутан та эрүүл мэндийн асуудлаар хаана хандах вэ?
1.    Эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авах хэрэгтэй бол
·              БГД-ийн Эрүүл мэндийн нэгдэл 7-р төвд Манай сургуулийг хариуцсан  эмчид хандана.
·         Эмнэлэгийн хаяг, байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,III-р хороолол, 17-р хороо,ны нутаг дэвсгэрт (Сургуулиас хойш 500 метрт)


Танд тусламж хэрэгтэй юу?
1.    Танд хэрэгтэй  сайтууд.

·         www.gutenberg.org Цахим ном ашиглах
·         http://student.org.mn – Монголын Оюутны Холбоо
·         www.nationallibrary.mn Үндэсний номын сан
·         www.mongoliacenter.org /mnlibrary/- www.must-library.edu.mn- Шинжлэх ухаан технологийн төв номын сан
·         www.surveymonkey.comОнлайнаар судалгаа авах сайт
·         www.mecs.gov.mn БШУЯам
·         www.eeo.mn- Нийслэлийн боловсролын газар
·         http://www.nationallibrary.mn/catalog.php - Үндэсний номын сангийн электрон каталог
·         www.mp3skull.com  - аудио татаж авах
·         http://mn.wikipedia.org- Чөлөөт нэвтэрхий толь (Монгол)
·         http://en.wikipedia.orgЧөлөөт нэвтэрхий толь (Англи)
·         http://www.bolor-toli.com/ - Болор толь (Англи-Монгол, Монгол-Англи)
·         www.mart.mnМарт толь (Англи-Монгол, Монгол-Англи)
·         http://translate.google.com/
·         http://emch.mn/












2.    Оюутанд  таны лавлах (утасны жагсаалт)
·         Тээврийн үйлчилгээ
*      Нисэхийн лавлах 198
*      МИАТ-ийн билетийн  касс 322686, 322273
*      Төмөр замын өртөөний лавлах 194, 1940, 94194
*      Төмөр замын билетийн касс 941333, 944367
*      Баруун  аймгуудын тээврийн товчоо  634902
*      Зүүн  аймгуудын тээврийн товчоо
·         Мэдээлэл, үйлчилгээний лавлах
*      Эрүүл мэндийн зөвлөгөө 1931
*      Үзвэр, үйлчилгээний лавлах 1617
*      Ажлын байрны зар 1950
·         Номын сангууд
*      Улсын үндэсний номын сан 314385
*      Улаанбаатар хотын төв номын сан 1-р салбар 321650
*      Улаанбаатар хотын төв номын сан 2-р салбар 341885
*      Улаанбаатар хотын төв номын сан 3-р салбар 450963
*      Улаанбаатар хотын төв номын сан 4-р салбар 682805
*      Хүүхэд залуучуудын номын сан 317942
*      Оюутны 24 цагийн номын сан 322559
·         Боловсролын газар 326700, 322631
·         Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв 351673, 350261
·         Үзвэр, үйлчилгээний газрууд
*      АСА цирк 320795
*      Төв цэнгэлдэх хүрээлэн 343109
*      Тэнгис кино театр 313105, 327315
*      Улаанбаатар Палас 688240
*      Үйлдвэрчний  эвлэлийн соёлын  төв, ордон 328467
·         Ажил олгох алба
*      Хөдөлмөр  эрхлэлтийн хэлтэс 260376
*      Сургалт аргазүйн  хэлтэс 260264
*      Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын алба 323077
*      Оюутны хөдөлмөрийн бирж 70111143, 96051211
*      Нийслэлийн хөдөлмөрийн бирж 70110502











Номын сангийн карт яаж нээлгэх вэ?
Хаяг: Чингисийн өргөн чөлөөний зүүн талд, Сүхбаатарын талбайгаас урагшаа Үндэсний номын сан, Чингисийн өргөн чөлөө-4
Сансрын зураг: Үндэсний номын сан
Ажиллах цаг: Өвөл (IX сар-YI сар): 09.00-20.00
Зун (YII-YIII сар): 09.00-17.00
Уншлагын танхим: Даваа - Пүрэв 9:30-12:30 14:30-17:30
Баасан 9:30-12:30
(YIII сард ихэвчлэн хаадаг.)
 Номын санд үнэмлэх нээлгэхдээ дор дурьдсан бичиг баримт, материалыг бүрдүүлэн өөрийн биеэр очно.  Үүнд:
  1. Иргэний үнэмлэх
  2. Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх, оюутан бол оюутны үнэмлэх, хувиараа ажил эрхэлдэг ба тодорхой ажил эрхлээгүй хүмүүс оршин суугаа хорооны тодорхойлолт / Гадаадад суралцаж буй оюутнууд сургуулийнхаа хүчин төгөлдөр үнэмлэх /
  3. 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  4. Үнэмлэхний үнэ 4000₮ /үнэмлэх нь ажлын 1 хоногийн дараа гарна/
Уншигчийн үнэмлэхний талаарх санамж:
  1. Уншигчийн үнэмлэхний ард талын соронзон туузыг гэмтээхгүйн тулд гар утас болон соронзон тууз бүхий эд зүйлсээс хол байлгахыг анхаарна уу.
  2. Соронзон үнэмлэхийг хаяж гээгдүүлсэн болон бусдад дамжуулсан тохиолдолд уг үнэмлэхийг хүчингүй болгоно.
  3. Уншигчийн үнэмлэхийг гээсэн, алдсан, алга болгосон, гэмтээсэн тохиолдолд дахин авах бол үнэмлэхний үнэ 4000₮ төлбөр төлнө.
  4. Уншигчийн үнэмлэхийг жил бүрийн 1 сарын 1-ээс хойш сунгуулах шаардлагатай. 1 жилийн сунгалтын үнэ 1000₮
  5. Уншлагын танхимд хүчин төгөлдөр уншигчийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хамтаар үйлчлүүлнэ.
Уншигчийн үнэмлэх нээлтийн цагийн хуваарь
Даваа - Баасан гарагт 08:00 - 16:30 цаг хүртэл
Бямба гарагт Амрана
Ням гарагт Амрана
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
Байршил: Улсын циркийн зүүн талд, ОХУ-ын элчин сайдын яамны зүүн урд талд. Сансрын зураг: Хотын төв номын сан.  Ажлын цаг: 09.00-18.0
Хотын нийтийн төв номын санд уншигчаар бүртгүүлэхдээ
- иргэний үнэмлэх
- оюутны үнэмлэх / сургуулийн тодорхойлолт /
Бүртгэлийн хураамж - 3500 төг
Санамж:
• бүртгүүлсэн өдрөөс эхлэн үйлчлүүлж болно. Үйлчилгээний хугацаа: 1 жил, Дараагийн жилээс сунгалт хийж дахин 1 жил үйлчлүүлэх эрх авна.
• уншигчийн зургийг тоон аппаратаар авч мэдээллийн санд оруулж,
• уншигчаар бүртгэгдсэнийг илэрхийлсэн бүртгэлийн дугаар бүхий уншигчийн батламж олгоно
• уншигчаар бүртгэхдээ номын сангийн үйлчилгээний холбогдолтой дүрэм журмыг сайтар танилцах
• уншигчийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэзээ ч уншигчийн бүртгэлээ сунгуулах боломжтой. Сунгалт хийлгэсэн өдрөөс 1 жил үйлчлүүлэх эрх олгоно.
 Үйлчилгээний хүчинтэй хугацаа дуусахад сунгалт хийлгэнэ.
Үнэ  2000 төг



 


No comments:

Post a Comment