menu

Thursday, 27 February 2014

Оюутны нийгмийн оролцооны хөтөлбөрт урьж байна.




Эрхэм оюутнууд аа! Та бүхнийг дараах хөтөлбөртэй танилцаад хөтөлбөрт оролцох хүсэлтэй байгаа оюутнууд багш М.Ичинноровтой ирж уулзан санаа бодлоо солилцохыг хүсэж байна. 

Оюутны нийгмийн оролцооны хөтөлбөр
Хөтөлбөрийн үндэслэл.
Олон улсын сургуулийн практикаас харахад суралцагчийн нийгмийн оролцоог чухалчлан авч үздэг ба нийгэм болоод хүмүүсийн  сайн  сайхны төлөө гэсэн сэтгэл, итгэлтэй байх нь тэдэнд төлөвших нийгэмшихүйн зайлшгүй нэг чадамж гэж авч үздэг байна. Багшийн мэргэжлээр суралцаж буй манай сургуулийн оюутны хувьд ч тэдний өмнө ийм шаардлага хэрэгцээ зайлшгүй гэж  бид үзэж байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь  Оюутны хөгжил, сайн үйлс, сайхан сэтгэл”  гэсэн уриан дор хэрэгжинэ.

Хөтөлбөрийн зорилго: Оюутны нийгмийн идэвх, оролцоог өрнүүлэх, хүүхэд болон хүмүүст хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх замаар өөрийгөө нээх, хөгжүүлэх чадварт суралцахад чиглэгдэнэ.
Агуулгын багтаамж: 2 кредит
Хөтөлбөрийн агуулга:
1.    Нийгмийн оролцоо, түүний ач холбогдлын талаарх мэдлэг эзэмших (0,5 кр)
·         Нийгмийн оролцооны тухай
·         Хүмүүнлэгийн тусламж дэмжлэг дэлхий нийтэд, түүний чиг хандлага
·         Хүмүүнлэгийн зарчим, хэлбэрүүд
·         Сайн үйлс түүний аюулгүй байдал
2.    Оюутны нийгмийн оролцооны үйл ажиллагаа (1,5кр)
Сайн үйлсийн чиглэл, агуулга:

Кредит
Багийн ажил
Ганцаарчилсан ажил
1.     
Хүүхдийн сурах үйл ажиллагаанд туслах
-       Хүүхдэд давтлага өгөх,  хоцрогдлыг арилгах
-       Хүүхдэд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх )
-       ЕБС-ийн багшид сурагчидтай  ажиллахад нь туслах 






0,2
2.     
Настан бууралд туслах, тэднийг асрах

0,3
0,2
3.     
Үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах


0,2
4.     
Авьяас чадвараараа өөрийн хувь нэмрээ сургууль, олон нийтэд оруулах
1.    Урлагийн үзлэгт хамрагдах
2.    Төрөл бүрийн тэмцээнд орох амжилт гаргах (танин мэдэхүйн болон спортын)
3.    Үзэсгэлэн гаргах:
Нэхмэл хатгамал, оёдол, дизайн чиглэлээр хичээллэх өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргах
4.    Гэрэл зураг, гар зургийн бүтээл хийх
5.    Шүлэг,яруу найргийн бүтээл хийх
6.    Радио, ТV SHOW нэвтрүүлэгт оролцох
7.    Сонинд бичих
8.    Тоглоом урлах


0,5
5.     
Хүмүүнлэгийн чиглэлээр олон нийтийн хөдөлгөөнд гишүүнээр ажиллах

0,3
0,2
6.     
Олон нийтэд тустай сайн үйл санаачлах, удирдан зохион байгуулах:
-       Сэтгэл санааны тусламж үзүүлэх
-       Олон нийтийн цэвэрлэгээ, мод бут арчлах, услах
-       Сайн дурын үйлчилгээ үзүүлэх

0,2

Хөтөлбөрийн агуулгын хэрэгжилт: Оюутны нийгмийн оролцоо, түүний ач холбогдлын талаар багш, оюутан, зочид нар лекц унших, зөвлөгөө өгөх, оюутан өөрөө сонгон авсан чиглэлээрээ судалгаа хийх, хэрэгжүүлэх  замаар агуулгыг эзэмшинэ.  Оюутны нийгмийн оролцооны үйл ажиллагааг оюутан дангаараа болон багаараа гүйцэтгэнэ. Оюутан зургаа хүртэлх хэд хэдэн үйл ажиллагаа гүйцэтгэж болох бөгөөд нэг үйл ажиллагааг хоёр удаа  хийж болно.
 Оюутны үнэлгээ:
Yнэлгээг харьяа тэнхим дээр хийж оюутныг тодорхойлж дипломд тэмдэглэнэ.  Үнэлгээнд дараах шалгуурыг баримтална. Үүнд:
1.    Хөтөлбөрт хамрагдах оюутнууд тусгайлан дээрх чиглэлээр сургалтад хамрагдсан байна.
2.    Үйл ажиллагааны нарийн төлөвлөгөөтэй ажилласан байна
3.    Үйл явдал, үр дүнгийн талаар тодорхой баримт, мэдээлэл ( фото, бичлэг гм) цуглуулсан байна.
4.    Тайлан бичиж, сургууль дээрээ мэдээлэл гарган нийтэд танилцуулсан байна.  


Хөтөлбөрийг  боловсруулсан  Ч.Жачин
М.Ичинноров

No comments:

Post a Comment