menu

Thursday, 27 February 2014

Сурган, сэтгэл судлалын төгсөлтийн шалгалтын хөтөлбөр


Сурган, сэтгэл судлалын төгсөлтийн шалгалтыг 3-р курсад YI улиралд авна.

1.Шалгалтын зорилго
Багш мэргэжлээр төгсөж буй оюутны төлөвшил, багшлах ажлын эв дүй, арга барил, чадварыг хэрхэн эзэмшсэнийг  үнэлэх, багш мэргэжлийн стандартын хэрэгжилтэнд дүгнэлт хийхэд оршино.
2.Шалгалтын агуулга, хэлбэр
Шалгалтыг онол ба практикийн  чиглэлээр зохион явуулна.
-           Онолын шалгалтыг амаар авна Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын чиглэлээр онолын 1 асуултад хариулна.
-           Практикийн чиглэл нь оюутны
бие даан хийсэн бүтээлч ажил байна. Энэ бие даасан ажил нь сурган, сэтгэл судлалын аль нэгээр нь хийсэн судалгаа, туршилтын ажил байх ба оюутаны  чадварыг үнэлэх ба өөрөөр хэлбэл  асуудлыг олж харах, судлах, анализ хийх,  тодорхойлох, дүгнэлт гаргах өөрөөр хэлбэл судалгааны ажлын арга барил хэрхэн эзэмшсэнийг илрүүлэхэд чиглэгдэнэ.
3.Шалгалтын үнэлгээ,үнэлгээний шалгуур
Үнэлгээ : Онол ба  чадварын шалгалтыг рейтингээр үнэлж  дунджаар нь  шалгалтын ерөнхий үнэлгээг гаргана.
Үнэлгээний шалгуурууд
Онолын шалгалтын шалгуур үзүүлэлтүүд
·         Оновчтой, ойлгомжтой, тодорхой хариулсан байдал
·         Өгөгдсөн асуултын дагуу мэдлэгийг эмх цэгцтэй, системчилсэн байдал
·         Жишээ баримтаар нотлож тайлбарлаж буй байдал
·         Асуулттай холбоотойгоор өөрийн үнэлгээ хийж буй байдал
Бие даан хийх ажлын үнэлэх шалгуур үзүүлэлтүүд:
·       Сэдвийн томьёолол оновчтой эсэх
·       Ажлынхаа төлөвлөгөө бүтцийг гаргасан байдал
·       Зорилго зорилтыг тодорхойлсон байдал
·       Судалгааны аргаа сонгосон, туршилтыг хийсэн байдал  
·       Судалгааны боловсруулалт хийсэн байдал
·       Дүгнэлт гаргасан байдал
·        Бичлэгийн соёл (ишлэл, зүүлт, бичлэгийн стандарт гм) эрхэмлэсэн эсэх

Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлийн онолын асуулт

1.    Хүүхдийн насыг үечлэх үзүүлэлтүүд, насны үечлэлийн онол, хүүхдийн насыг үечилж авч үзэхийн ач холбогдолыг тодорхойлно уу? 
2.    Насны үечлэл тус бүрээр хүүхдийн хөгжил, төлөвшлийн онцлог /6-12 нас,12-16нас, 16-18нас, өөрийхөө ажиллах насны хүүхэд дээр\, энэ насны хүүхдэд тохиолддог бэрхшээлүүд юу вэ?  Тэдэнд хэрхэн туслах вэ? Тухайн насны хүүхдийн голлох үйл ажиллагаа түүний үүрэг юу вэ?
3.    Хүүхдийн хөгжлийн зүй тогтол, хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлно уу? Сургалт ямар байвал хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх вэ?
4.     Хүүхдийн хөгжил төлөвшлийн талаарх онолуудын үзэл санаа, түүнийг багш хүүхдийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны  явцад хэрхэн хэрэгжүүлэх вэ?  Жишээн дээр ярина уу?
5.     Бие бялдрийн хөгжил, эрүүл мэндийн боловсролын агуулга, төлөвших арга зам, шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, Энэ чиглэлээр зохион байгуулах ажлын арга хэлбэрүүд түүнийг яаж төлөвлөх вэ?
6.     Гоо зүйн боловсролын агуулга, төлөвших арга зам, шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, Энэ чиглэлээр зохион байгуулах ажлын арга хэлбэрүүд түүнийг яаж төлөвлөх вэ?
7.     Оюун ухааны хөгжил төлөвшил, түүний агуулга, төлөвших арга зам, шалгуурууд \ чадвар, дадал, , хэвшил\ Багш хичээл дээр хүүхдийн сэтгэх чадвар хөгжихөд ямар боломж нөхцлийг бүрдүүлж болох вэ?  
8.    Хөдөлмөрийн хүмүүжил түүний агуулга, төлөвших арга зам, шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, Хүүхдэд хөдөлмөрч чанар төлөвшихөд багш хичээлийн явцад хэрхэн ажиллах вэ?
9.    Ёс суртахууны талавшлийн агуулга, төлөвших арга зам, шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, Энэ чиглэлээр зохион байгуулах ажлын арга хэлбэрүүд түүнийг яаж төлөвлөх вэ?
10.  Хүүхдийн сурч танин мэдэх үйл ажиллагааны тухай, түүний бүтэц, онцлог,  Хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг хэрхэн удирдах вэ?  
11.  Сурах арга барилын тухай, түүний ангилал, онцлог,  Хүүхдийг суралцах арга барилд хэрхэн сургах вэ? Тодорхой жишээн дээр тайлбарла. Таны ажиллах сурагч (бага, дунд, ахлах аангийн аль нь болох) ямар ямар ара барилууд эзэмшсэн байх шаардлагатай вэ?
12.  Гэрийн даалгаврын тухай түүний үүрэг. Хүүхдэд гэрийн даалгаврыг хэрхэн өгөх вэ? Хүүхдийн танин мэдэхүйн түвшинг харгалзан даалгавар хэрхэн боловсруулах вэ? 1 сэдвээр жишээ авна уу?
13.  Сурлагаар хоцрох гэж юу вэ? Сурлагаар хоцрох шалтгаан түүнээс яаж урьдчилан сэргийлэх нь. Сурлагаар хоцрогчдод илрэх шинж тэмдгүүд юу вэ? тэдэнтэй  ажиллах арга барилууд юу вэ?
14.  Багш мэргэжлийн онцлог, багш бие хүний шинж чанарууд юу вэ? , ямар шинж чанаруудыг  өөртөө төлөвшүүлэх шаардлагатай вэ? Багшид тавигдах ямар ямар шаардлагууд байна вэ?  Та өөртөө  үнэлгээ өгнө үү? 
15.  Багшийн сурган хүмүүжүүлэх ажлын утга учир юу вэ? (үүрэг, зорилго, үр дүн)  Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүдийг гаргана уу?
16.  Сурган хүмүүжүүлэх ямар зарчмуудыг мэдэх вэ? Түүнийг хэрэгжилтэд үнэлгээ өгнө үү? Та хичээл дээр тухайлбал ямар зарчмыг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
17.  Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадварын тухай. Та өөртөө үнэлгээ хийнэ үү? Багшийн сурган хүмүүжүүлэх чадвар хүүхдийн хөгжилд нөлөөлөх үү?
18.  Сурган хүмүүжүүлэх харилцааны хэв маяг, харилцааны механизмыг  хэрэглэх нь  Багшийн харилцааны эерэг ба сөрөг хандлагууд тэдгээрийн үр дагавар юу вэ?
19.  Сурган хүмүүжүүлэх эв дүйн тухай. Багшийн гаргадаг түгээмэл алдаа юу вэ?  Өнөөгийн  багшийн харилцах арга барилд дүгнэлт өгөх
20.  Сурган хүмүүжүүлэх техникийн тухай. Хүүхдийг багш зэмлэх, шийтгэх талаар таны үзэл, хандлага юу вэ? Багшийн сурган хүмүүжүүлэх ямар техникийг  өөртөө илүү төлөвшсөн гэж  үзэж байна вэ? Үнэлгээ өгнө үү.
21.  Сурган хүмүүжүүлэх ёс зүйн тухай. Багшийн ёс зүйн дүрмийн талаар таны үзэл бодол, хэхэн хэрэгжиж байна вэ? Багшийн ёс зүйн хувьд гаргадаг алдаа,   өөрийн ажиглалт дээр тулгуурлан үнэлгээ өгнө үү?
22.  Анги хамт олны тухай. Анги хамт олныг төлөвшүүлэхэд багшийн үүрэг, Анги хамт олонтой ажиллах ажлыг хэрхэн төлөвлөх вэ?
23.  Ангийн багш эцэг эхийн хамтын ажиллагааны зорилго ач холбогдол ажлын чиглэлүүд, Эцэг эхтэй та хэрхэн  ажилладаг вэ?
24.  Багшийн хөгжлийн тухай, Багшийн хөгжлийг үзэл баримтлалууд. Багшийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд. Багш та хэрхэн хөгжиж байна вэ?  вэ? Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний агуулгыг товч ярина уу?  
25.  Сургалтын түүний зорилго үүрэг, ач холбогдол, Өнөөгийн сургалтад тавигдах шаардлагууд юу вэ? Таны сургалтад орчин үеийн сургалтын ямар шинжүүд байдаг вэ? Үнэлгээ хийнэ үү?  
26.  Сургалтын технологийн тухай.  Өөрийн хичээлийн технологийн нэг хувилбар дээр бүдүүвч гаргаж онцлогыг тайлбарлана уу?
27.  Асуудал шийдвэрлэх сургалтын тухай, АШС-ийн аргууд. Энэ сургалтын хэлбэрийн талаар таны үнэлгээ дүгнэлт юу вэ? Энэ хэлбэрээр зохион байгуулсан өөрийн хичээлийн талаар товч  танилцуулна уу?
28.  Сургалтын аргын тухай. Түүний орчин үеийн ангилал. Сургалтын аргыг сонгож хэрэглэхэд анхаарах зүйлүүд юу вэ? Та ямар аргыг туршин хэрэглэж үр дүнд хүрсэн бэ?
29.  Сургалтын хэрэглэгдэхүүний тухай. үүрэг ач холбогдол, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх нь
30.  Хичээлийн тухай ойлголт. Орчин үеийн хичээл түүний онцлог юу вэ? Хичээл дээр мэдлэг яаж бүтээлгэдэг вэ? Нэг жишээн дээр ярина уу?
31.  Хичээлийн хөтөлбөр түүний бүтэц, Та хичээлээ хэрхэн төлөвлөдаг вэ? 
32.  Үнэлгээ үнэлгээний шинэчлэл. Үнэлгээний шалгуур  гэж юу вэ? Хэрхэн боловсруулах вэ? Тодорхой жишээ гарга.
33.  Сургууль түүний хэв шинж  үйл ажиллагаа, Сургуулийн  удирдлагын болон арга зүйн ажлын тогтолцоо, Сургуулийнхаа үйл ажиллагааны талаар таны үнэлгээ.  
34.  Хичээлээс гадуурх сурган хүмүүжүүлэх ажил, түүнийг төлөвлөх, зохион байгуулах нь. Энэ талаар таны үнэлгээ дүгнэлт.   
35.  Бага дунд боловсролын  хуулийн талаар ерөнхий мэдлэг, ойлголт.

Уншиж судлах материалын жагсаалт

1.    Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс Ред. С.Батхуяг МУБИС., УБ., 2006
2.    Багш боловсролын үндэс. Ред. С.Эрдэнэцэцэг. УБ. 2011.
3.    Багш боловсролын хөгжил шинэчлэл. УБ 2006.
4.    Бага, дунд боловсролын тухай хууль. УБ. 2006
5.    “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ѐс зүйн дүрэм". БСШУ-ны сайдын 2007 оны 41-р тушаалын хавсралт.
6.    Исмайл Боз “Анги удирдах урлаг” УБ., 2004
7.    Ичинхорлоо Ш. Багшийн ном. УБ. 2010.
8.    Ичинхорлоо Ш. Хүүхдийн хөгжил. УБ. 2010.
9.    Ичинхорлоо Ш. Сургалт. УБ. 2009
10.  Ичинхорлоо Ш. Судалгааны ажлын үндэс. УБ. 2010.
11.  Ичинхорлоо Ш. Орчин үеийн хичээлийн тухай өгүүлэх нь. УБ. 2010.
12.  Хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүйн хөгжил.  БСШУЯ, Жайка-ийн хамтарсан төсөл  Гарын авлага, зөвлөмжүүд.  2008, 2009
13.  Суралцах арга барилын технологийн шинэчлэл БХ., УБ., 2006
14.  Пүрэвдорж Ч., Багшлахуй менежмент УБ., 2010

Бүтээлч даалгаврын талаарх зөвлөмж. 

Суралцах хугацаандаа эзэмшсэн мэдлэг чадвараа тодорхой нөхцөлд бүтээлчээр хэрэгжүүлж,онол практикийн тулгамдсан асуудлыг сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, сургах зүйн үүднээс судлан шийдвэрлэх  судалгааны шинжтэй бие даасан ажлын хэлбэр юм. Багш нар судалгааны ажлаа туршилтад суурилсан байна.

Бүтээлч даалгаврын бүтэц:
·         Удиртгал
·         Онолын хэсэг
·         Судалгааны хэсэг
·         Дүгнэлт
·         Ном зүй
·         Хавсралт

Удиртгалд
Асуудал, асуулт, зорилго, зорилт, судлах зүйл, судалгааны арга, аргачлал, ач
холбогдол, шинэлэг тал зэргийг оновчтой боловсруулна.
Онолын хэсэг:
Сэдэвтэй холбоо бүхий 5-аас доошгүй бүтээл, сурвалж, хэрэглэгдэхүүн судалж,
тухайн юмс үзэгдлийн мөн чанар, тодорхойлолт, онол үзэл баримтлал, онцлог, төрөл ангилал, үе шат, зарчим зэрэгт дүн шинжилгээ хийж, тойм бичиж ишлэл зүүлтийг журмын дагуу хийнэ.
Судалгааны хэсэг: Сэдвийн хүрээнд ажиглалт, асуулга, ярилцлага, туршилтын аргаар цуглуулсан баримтад тоон (диаграмм, график, хүснэгт г.м)
болон чанарын (шалтгаан, холбоо хамаарал, зүй тогтол г.м) боловсруулалт хийж, үнэлгээ хийнэ.
Дүгнэлт:
Онолын болон практик судалгааны үр дүнг нэгтгэн зорилго, зорилтоо хэр хангасан,
шинээр юу олж мэдсэн тухай дүгнэж, асуудлыг сайжруулан шийдвэрлэх талаар шинэлэг бүтээлч санаа дэвшүүлнэ.
Номзүй: Үсгийн дарааллаар зохиогчийн нэр /овгийн эхний үсгийн хамт
/ зохиолын нэр, хэвлэлийн газар, он, редактор зэргийг бүрэн бичнэ.
Хавсралт: Асуулгын хуудас, ярилцлагын асуулт, ажиглалтын тэмдэглэл, туршилтаар цуглуулсан мэдээ баримт зэргийг хавсралтад оруулна.
Бичлэгийн соёл:
Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй, догол мөр, цэг, таслал, ишлэл,
зүүлтийг зөв хэрэглэнэ. Бичвэрийн үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1,5 linеs, цаасны дээд, доод, баруун, зүүн талын зай 2,5 см хэмжээтэй нийтдээ 10-аас доошгүй хуудас ажил байна.

Бүтээлч ажлын сэдвүүд.

Сурган хүмүүжүүлэх зүйг чиглэлээр

1.    Хүүхдийн оюун ухааны хөгжлийн судалгаа \Г.Гарднарын оюуны чадамжийн судалгаа, Боловсролын 5 талт зарчим дээр тулгуурласан судалгаа \
2.    Хүүхдийн бие бялдрын хөгжлийн судалгаа
3.    Эрүүл мэндийн дадал хэвшлийн судалгаа
4.    Хүүхдийн ёс суртахууны хөгжил, төлөвшлийн судалгаа \Ёс суртахууны хүмүүжлийн шалгуурууд дээр судалгаа хийх \
5.    Хүүхдийн хөдөлмөрийн хүмүүжил түүний төлөвшлд хийсэн судлгаа \Хүүхдийн хөдөлмөрч чанар, хөдөлмөрт хандах хандлагын судалгаа, хичээнгүй, нямбай, ажил хэрэгч чанарын судалгаа\
6.    Хүүхдэд гоо зүйн мэдрэмж үнэлгээнд хийсэн судалгаа \хүүхдийн гоо сайхны мэдрэмж үнэлгээ, сайн муу, сайхан муухайг ялгах чадвар хүүхдийн авьяас чадварын судалгаа гм \
7.    Хүүхэд сурлагаа хоцрох асуудал түүнд хийсэн судалгаа \хоцрох шалтгааныг илрүүлэх судалгаа, хоцрогчидтой багш хэрхэн ажилладаг талаарх судалгаа \
8.    Хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд хийсэн судалгаа \нийгэмшихүйн чадамжуудаар\
9.    Хүүхдийн чөлөөт цагийн байдал түүний ашиглалтад хийсэн судалгаа
10.  Гэрийн даалгаварт хийсэн судалгаа (Багшийн гэрийн даалгавар боловсруулах арга барил, Сурагчдын гэрийн даалгавартай ажиллах байдал, гэрийн даалгаварт хандах хандлагын судалгаа гм)
11.  Хүүхдийн эрх түүний өнөөгийн байдалд хийсэн судалгаа
12.  Хүүхдийн ярих чадварын судалгаа
13.  Сурагчдын унших арга барилын төлөвшилтөд хийсэн судалгаа
14.  Сурагчдын оюуны үйлийн арга барилын судалгаа
15.  Сурагчдын өдрийн дэглэмийн судалгаа
16.  Багшийн харилцаанд  хийсэн судалгаа ( хүүхдийг ойлгох, сонсох чадвар )
17.  Багш, эцэг эхийн хамтын ажиллагааны судалгаа
18.  Багш нарын өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд хийсэн судалгаа
19.  Багшийн анги удирдах арга зүйд хийсэн судалгаанууд
·         ангийн ажлын төлөвлөлтөд
·          ангийн хүүхдийн судалгааг  хийх байдалд
·          ангид зохиож буй ажил түүний үр дүн нөлөөнд
·          ангийн ахлагч багш нарын хамтын ажиллагаанд
·         багшийн ангийн хурал зохион байгуулах арга барил хийсэн судалгаа гм
20.  Ангийн багшийн ангийн сурагчдын судалгааг хийсэн байдлын судалгаа
21.  Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйд хийсэн судалгаа
22.  Багшийн хичээлд бэлтгэх үйл ажиллагаанд хийсэн судалгаа
23.  Багшийн  мэдлэг бүтээлгэх үйл ажиллагаанд хийсэн судалгаа (тодорхой хичээлээр)
24.  Багшийн сурагчдыг үнэлэх үйл ажиллагаад хийсэн судалгаа
25.  Сэдэлжүүлэх арга барилд хийсэн судалгаа
26.  Бага ангийн хүүхдийн сурах бэрхшээлийг илрүүлэх судалгаа (сурах бэрхшээл, харилцах бэрхшээл)
27.  Бүтээлч сэтгэлгээний арга, түүний үр нөлөөнд судалгаа (туршсан)
28.  Сургалтын зөрчлүүдийн талаарх судалгаа  
29.  Сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа  
30.  Сургууль дээрх сурагчдын сайн дурын байгууллага түүний үйл ажиллагаанд хийсэн судалгаа
31.  Хичээлээс гадуурх сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны судалгаа
32.  Блүүмийн таксономыг даалгавар боловсруулахад харгалзах нь
33.  Хүүхдийн сурах хэрэгцээ, сонирхол, хандлагад хийсэн судалгаа
34.  Өөрийн сонирхон судалдаг сэдэв байж болно.  

No comments:

Post a Comment