menu

Monday, 11 November 2013

“ГУРВАНЭРДЭНЭ (БАГШ,ШАВЬ,НОМ)-ИЙН ШИНЭЧЛЭЛ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал


МЭДЭЭ

Сургууль байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “ГУРВАНЭРДЭНЭ (БАГШ,ШАВЬ,НОМ)-ИЙН ШИНЭЧЛЭЛ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 11 дүгээр сарын 07-нд Багшийн хөгжлийн ордонд боллоо.
Тус хурлаар боловсролын салбар, түүний дотор боловсролын бодлого, багш, суралцагч болон сургалтын арга технологийн өнөөгийн байдлыг  цогцоор нь авч үзэж хэтийн төлөвийн талаар онол, практикийн хэлэлцүүлэг хийлээ. Хурал нь
1.    Багш бэлтгэх үйл ажиллагаанд хийгдэж буй шинэчлэлийн үр дүн, хэтийн төлөв
2.    Боловсрол судлалын онол аргазүйн шинэчлэл, өнөөгийн байдал, хэтийн төлөв
3.    Өнөөгийн монгол хүүхэд, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр өгөөж гэсэн чиглэлээр зохион байгуулагдлаа.
Хуралд МУИС, МУБИС-БС, МУБИС-СӨБС, МУБИС-Архангайн багшийн сургуулийн эрдэмтэн багш нар оролцож сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ.
Илтгэлүүд:
1.     Б.Бурмаа, Ж.Даваасамбуу.  (МУИС-ФЭС) Багш мэргэжилтэн гэж хэн бэ?
2.     Н.Оюунцэцэг, Ш.Сайнбилэг.(МУИС-ФЭС). МУИС-ийн Химийн багш бэлтгэж ирсэн түүхэн замнал, туршлага (өнгөрсөн, өнөө, ирээдүй)
3.     С.Батхуяг (ГЭБДС-ийн зөвлөх)  “Боловсрол”-д хандах хандлагын шинэчлэл
4.     Н.Баянмөнх. (ГЭБДС) Монголчуудын уламжлалт сэтгэлгээн дэх багшийг дээдлэх үзлийн зарим асуудал
5.     М.Ичинноров. (ГЭБДС) Семинарын хичээлийг боловсронгуй болгох нь
6.     Ц.Оюунгэрэл, Д.Хажидмаа.(МУБИС-СӨБС) Оюутны цагийн менежментийн өнөөгийн байдлыг судалсан нь
7.     Д.Амартүвшин, С.Батхуяг. .(МУБИС-СӨБС) Монгол хүүхдийн зан төлөвийн хэв шинж
8.     Г. Дэлгэрмаа, Б.Ариунзаяа,  Б.Гэсэрмаа. .(МУБИС-Архангай дах салбар) Анги хамт олны  төлөвшлийг судлахад  социометрын аргыг ашиглаж буй байдал
9.     Б.Түвшинжаргал. (ГЭБДС)  Таван настай хүүхдийн байгалийн зураг зурах чадварт хийсэн судалгаа зэрэг илтгэлүүд хэлэлцүүлэв




No comments:

Post a Comment