menu

Sunday, 20 October 2013

Шинэчилсэн хөтөлбөрийн үзэл баримтлал

Өнөөдрийн багшийн сургах арга зүйн хандлага нь хүүхэд  хэрхэн  суралцдаг талаарх танин мэдэхүйн зүй тогтолд суурилах болсон. Үүнтэй холбоотойгоор сургалтын зорилго, сургахын утга учир өөрчлөгдөж байна.
  “Багш юуг мэдүүлэх вэ?” гэсэн сургалтын зорилго “Суралцагчийг сурахын ямар арга ухаанд яаж сургах вэ?” “Хүүхдээр өөрсдөөр нь мэдлэг яаж бүтээлгэх вэ? ”гэсэн зорилго болж хувирлаа.
     
Иймээс багш бүхэн өнөөдрийн монголын ирээдүйн иргэн хүн ямар байх вэ? Тэд амьдрахуйн ямар үнэт зүйлд баримжаалах вэ? Тэд юуг мэдэж бас юуг хийж чаддаг болох вэ? гэсэн асуудлыг хөтөлбөрийн үндсэн зорилт болгох хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч ирж байна.
Өнөөдрийн сургууль багш нарын хэрэгжүүлэх гэж буй шинэчилсэн хөтөлбөр нь:
1.    Багш мэдлэг бүтээх үйл явцыг удирдан жолоодох арга барил
2.    Хүүхдийг сурахын арга ухаанд сургах арга зүй (Сурах арга барил: оюуны үйл хийх арга барил, мэдээлэлтэй ажиллах арга барил, сурах үйл ажиллагаагаа зохион байгуулах мэдлэг, арга барил эзэмших)
3.    Суралцагчийн зайлшгүй эзэмших бодит чадвар (Тухайн мэдлэгийг ашиглах түүнийг өөрчилж, хувиргаж бүтээх)
4.    Суралцагчийн нийгэмшихүйн хэрэгцээ шаардлага ( бие даасан, идэвхтэй, орчин нөхцөлдөө дасан зохицох, өөрийгөө илэрхийлэх, бусдад ойлгуулах бусадтай ойлголцох харилцах чадвар гм  нийгэмшихүйн чадамж төлөвшихөд нь туслах)
5.    Танин мэдэхүйн зүй тогтол зэргийг тусгаж буйгаараа онцлог юм.  
Хүний сурч танин мэдэхүйн зүй тогтлыг олон онол (Л.С. Выготгкий, П.Я.Гальперин, Ж.Пиаже нарын ) байдаг ч Америкийн эрдэмтэн Блумын (1956) боловсруулсан танин мэдэхүйн систем болох “Блумын таксономи” нь хөтөлбөрийн онолын гол үзэл баримтлал болж байна. Өнөөдөр дэлхийн олон орны судлаачид “Блумын таксономи” 21-р зууны танин мэдэхүйн нэг “ай”(domain)  гэж тэмдэглэж байна.
Блумын таксономи нь танин мэдэхүйн систем бөгөөд түүний онцлог нь:
  •   Суралцахуйн зорилго, зорилтыг  тусгадаг
  •   Суралцахуйн түвшин бүрт суралцагч яаж ажиллах вэ? ямар үйл үйлдэл хийх вэ? гэдгийг тодорхойлдог
  •  Даалгавар боловсруулах, үнэлгээ хийх боломжийг бүрдүүлдэг. 
Танин мэдэхүйн эдгээр шатлалын
  • Мэдэх, тогтоох (knowledge, memory)
  • Ойлгох (comprehension) 
  •   Хэрэглэх (application), эдгээр үе шатуудыг танин мэдэхүйн доод түвшний чадварууд (Lower Order Thinking Skills-LOTS)
  • Задлан шинжлэх (analyze)
  • Үнэлэх(evaluation)
  • Бүтээх (greate) чадваруудыг  танин мэдэхүйн дээд түвшний (Higher Order Thinking Skills-HOTS),  чадвар[1] хэмээн авч үзжээ. Үе шатуудыг тхдруулбал:


1.    Эхний түвшинд судласан материалаас үг, нэр томьёог ойлгох, тодорхой үйл явдал, баримтуудыг мэдэх тогтоох, нэрлэх түүнчлэн үйл явц хэрхэн өрнөсөн  талаар тодорхой ойлголттой болдог.
2.    Ойлгох түвшинд  тодорхой дүрэм зарчмыг тайлбарлах, жишээ баримт гаргах,  тайлбарлах , өөрийн гэсэн ойлголттой  холбох  үр дагаврыг тогтоох, гаргах, зураглах, товч бичиглэл хийх гм 
3.    Хэрэглэх түвшин.  Мэдээллээ ашиглах үе шат. Суралцагч энгийн болон нарийн төвөгтэй даалгавар гүйцэтгэх өөрөөр хэлбэл ярих,  дасгал даалгавар дээр ажиллах бодох, томьёолох  бичих, батлах, хэлэлцэх, ярилцах гм
4.    Задлан шинжлэх түвшинд учир шалтгааныг олох,тогтоо, уялдаа холбоог илрүүлэх, ангилах баримтыг ялгах, хэсэгчлэн авч үзэх, засаж залруулах, ач холбогдол үр дагаврыг ялган тогтоох, элементүүдэд хуваах, тодруулах зурах тэмдэглэх   
5.    Үнэлгээний түвшинд ач холбогдол үр дагаврыг тодорхойлох мөн үзэгдэл юмсын  ашигтай ашиггүй, үр дүнтэй, дүнгүй,  давуу сул талыг тодорхойлох нөлөөлөлийг гаргах
6.    Бүтээх. Танин мэдэхүйн энэ шатанд хийх бүтээх өөрөөр хэлбэл зохиох, дүгнэлт, эсээ бичих, төлөвлөгөө гаргах, товч бичиглэлд оруулах, системчлэх зэрэг  хоорондоо уялдаа холбоо бүхий шаталсан үйлүүд хийгдэнэ.
Блумын таксономи нь  сурагчдын танин мэдэхүйн үйлийг зохион байгуулах өөрөөр хэлбэл оюуны үйлийн цогц бөгөөд энгийн түвшнээс  эхлэн танин мэдэхүйн дээд түвшин рүү хөтөлдөг систем болох нь харагдаж байна. Ийм системийг хөтөлбөрт зайлшгүй тусгах өнөөдрийн хэрэгцээ шаардлага болж байна.
Хөтөлбөрийн зорилго, зорилтыг авч үзэхдээ танин мэдэхүйн түвшин бүрт тодорхойлж буй суралцахуйн үйлүүдийг харгалзан үзэх нь чухал. Ингэснээр хөтөлбөрийн зорилго нээлттэй, бас тодорхой болж байгаа юм.
Багшийн хичээлийн төлөвлөлт арга зүй нь танин мэдэхүйн доод болон дээд түвшний үйлүүд рүү чиглэсэн байх нь суралцагчийн мэдлэгээ бүтээх арга барилд суралцахад нь ялангуяа танин мэдэхүйн дээд түвшний чадварт суралцахад нөлөөлнө.
Мөн хөтөлбөрийн нэг чухал хэсэг болох үнэлгээ, үнэлгээний арга зүйг боловсруулахад Блумын таксономи тулгуур нь болж байна. Ялангуяа чанарын түвшний үнэлгээ хийх боломжийг бүрдүүлдэг.  Ингэснээр үнэлгээ зорилготой өөрийн үнэлгээнд суурилсан хүүхдийг хөгжүүлэх хандлагатай болно.  Хөтөлбөрт Блүүмийн таксономийн үзэл санааг тусгаснаар сайн хөтөлбөрт суурилсан чанартай үр дүнтэй сургалтыг явуулах боломж нөхцлийг бүрдүүлж байгаа юм.



[1] www.taxbloom.com

No comments:

Post a Comment