menu

Thursday, 6 October 2016

ТӨРӨӨС БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО /2014-2024 он/

2-р ангийн оюутнуудад

Даалгавар 1. Дараах асуултад хариулна уу? 
  1. Уншиж танилцана уу
  2. Гол санаа нь юу байв?  
  3. Бодлогийн ерөнхий чиглэлийг гаргаж бичнэ үү?
  4. Бодлогын хэрэгжилтийн талаар таны санаа бодол юу вэ? 


Монгол Улсын Их Хурлын 2015 оны
12 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
/2014-2024 он/

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.

Tuesday, 20 September 2016

2-р курсийн оюутнуудад зориулав

Даалгавар 1
Дараах асуулт, даалгаврыг хийж гүйцэтгэнэ үү
Нэг. Аль нь боловсрол судлалын шинжлэх ухааны үндсэн ухагдахуунууд вэ?

  1. Хөгжил, төлөвшил, хүүхэд
  2. Хөгжил, төлөвшил, боловсрол, үйл ажиллагаа
  3. Хөгжил, төлөвшил, бие хүн, боловсрол

Wednesday, 4 May 2016

Оюутны бүтээлээс

                             Боловсролын тухай миний бодол, эргэцүүлэл

      Боловсрол гэж юу вэ? гэдэг асуултанд ихэнх хүмүүс боловсрол бол сурч мэдэж авсан мэдлэг гэж хариулна.
      Би ч бас өмнө нь боловсрол гэдэг бол зөвхөн сурч авсан мэдлэг гэж үзэж байсан.
            “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн зөвлөх профессор С.Батхуяг “Манай хэвлэл, мэдээллийн хэрэглүүр болон боловсролын салбарынхны хүүхэд, залуучуудын боловсрол хүмүүжлийн талаар ярьж бичиж байгаа байдлаас үзэхэд боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааны

Friday, 8 April 2016

3-р курсийн оюутнуудын анхааралд

Сурган, сэтгэл судлалын төгсөлтийн шалгалтын хөтөлбөр.
Сурган, сэтгэл судлалын төгсөлтийн шалгалтыг 3-р курсад YI улиралд авна.
1.Шалгалтын зорилго
Багш мэргэжлээр төгсөж буй оюутны төлөвшил, багшлах ажлын эв дүй, арга барил, чадварыг хэрхэн эзэмшсэнийг  үнэлэх, багш мэргэжлийн стандартын хэрэгжилтэд дүгнэлт хийхэд оршино.
2.Шалгалтын агуулга, хэлбэр
Шалгалтыг онол ба практикийн  чиглэлээр зохион явуулна.

Оюутнуудын эзэмших мэдлэг, чадвар, хандлага

Оюутны судалгаа хийсэн байдлыг үнэлэх шалгуур